
Деннис Родман Бриттни Грайнерын асуудлаар ОХУ-д айлчилна Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны алдарт тамирчин Деннис Родман ОХУ-д ял эдэлж буй Америкийн сагсан бөмбөгийн тамирчин Бриттни Грайнерыг суллуулах асуудлаар ОХУ-д айлчилна хэмээн мэдэгджээ.
ОХУ-ын шүүхээс энэ сарын эхээр Бриттни Грайнерыг мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэгт буруутай хэмээн 9 жилийн хорих ял оноосон юм.
Бриттни Грайнерын өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн ба нөгөө талаас Вашингтон Москвад Б. Грайнерыг АНУ-д хоригдож буй Оросын иргэнээр солилцох санал тавиад байгаа билээ. NBC сувагт өгсөн ярилцлагадаа Деннис Родман, "Бриттни Грайнерт туслах зорилгоор ОХУ-д айлчлахыг надад зөвшөөрсөн. Тийм болохоор энэ долоо хоногтоо багтаан ОХУ-д очихоор төлөвлөж байна." хэмээн ярьсан байна.
Чухам хэн гэдэг, ямар албан тушаалтан түүнд зөвшөөрөл олгосон талаар тэрээр дурдаагүй байна. 61 настай Деннис Родман өөрийгөө "сагсан бөмбөгийн элч" хэмээн нэрлэдэг ба 2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путины урилгаар ОХУ-д айлчилж байсан билээ.
Түүнчлэн тэрээр сагсан бөмбөгийн спортын хорхойтон гэгддэг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай "найз нөхөрлөлийн холбоотой" хэмээн, 2013, 2014 онд тус тус Хойд Солонгост айлчилж, Ким Жон Унтай уулзаж байсан юм. Тухайн үед Хойд Солонгост хоригдож байсан АНУ-ын иргэн Кэннэт Бэ Деннис Родманы ачаар суллагдсан гэдгээ 2016 онд CNN-д өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм.
Деннис Родман, Бриттни Грайнер хоёрын хувьд сагсан бөмбөгийн спортын дэлхийн хэмжээний одууд юм. Деннис Родман Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 5 удаагийн аварга бол Бриттни Грайнер Олимпын наадмын 2 удаагийн аварга бөгөөд дэлхийн сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдын нэгд багтдаг аж.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
DR UROLOGIST
(129.205.124.227) 2022-09-15 14:57Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах