Москвачууд ба тарган монголчууд

Twitter Print
2021 оны 07-р сар 18-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

МОСКВАЧУУД ба ТАРГАН МОНГОЛЧУУД

Ямар сонин гарчиг вэ гэж үү? Харин тийм ээ, ийм л гарчиг өгч таараад байна л даа. Өнгөрсөн 5 дугаар сард би "Москвад аяллаа" энэ тэр гээд л баахан зураг тавьж байгаад л бичээд байсан даа. Тэр аяллын сэтгэгдлээсээ л үргэлжлүүлээд бичиж байна.

Би 40-өөд жилийн өмнө Москвад сурч байсан. Дараа нь 2000 онд бас очиж байсан. За тэгээд л тэр үед төрсөн бодол сэтгэгдлээрээ л энэ удаа очсон. Гэтэл тэс өөр болчихож, тайван амгалан Москва угтлаа ш дээ, биднийг. 2000 онд бол Чеченьчүүдтэйиүзэлцэж байсан цаг үе учраас автомат буу барьсан цагдаатай зэрэгцээд л Москвагаар алхаж болж байсан. Аймаар ч юм шиг, ахиж олдохгүй аз завшаантай учирч байгаа ч юм шиг санагдаж байж билээ.

Энэ удаа хэд хэдэн илт анзаармаар өөрчлөлт харагдлаа. Нэгдүгээрт, Москвад тарган хүн цөөрчээ. Ялангуяа залуучууд дунд тарган хүн бараг харагдсангүй. Яахав би хотын төвөөр л голдуу явсан л даа. Москвачууд хэт их идэхгүй байгаа бололтой. Ресторан гуанзанд нь ч хоолны орц нэг их биш болж. Таньдаг оросуудаасаа асуусан чинь "аа тийм, наад гуанз ресторанууд чинь хоолны орцон дээр ажиллаж их хэмнэдэг болсон ш дээ" гээд л, хоолны орц багассаныг шүүмжлэх маягтай. Хоолны орц багассанаас гадна, өөх тос ердөө харагдсангүй. Өмнө нь ч өөх тостой хоол бага байсан л даа. Бас нэг том өөрчлөлт бол, айлууд гэртээ яаж байгаа юм мэдэхгүй, гуанз ресторанд дээр үеийнх шиг шарсан төмс харагдахаа больчихож. Дээхнэ бол оросууд төмс их хурааж авдаг, маргарин хэмээх тосондоо төмсөө их шарж иддэг байсан. Тийм учраас л "энэ орос авгай нар тарган байгаа юм" гээд л оюутнууд бид тэр үед ярилцдаг байж билээ. Гэх маягийн өөрчлөлтийн дүнд тарган өөхлөг оросууд цөөрчээ.

Одоо анзаарах нь ээ, Москвагийн метро газар доошоо их гүнд байдаг юм байна. Метро руу орж вагондоо суух гэж шатаар дээш доош гүйсээр байгаад таарч байна. Энэ ч бас нэг маягийн фитнес ч болоод байх шиг. Ингээд бодсон чинь манайд бол эсрэгээрээ хоолныхоо орцыг нэмээд л, өөх тосноосоо ч татгалзсан юм байхгүй, амьдрал муу байна гээд л, битон битоноор нь боодоглосоор байгаад бондгор бондгор болчихсон залуус алхаж чадахгүй, автобусанд ч суухгүй юм чинь, прүс хэмээх нэгэн төрлийн машиндаа суухаар багтахгүй болчихсон юм биш үү?

Бас нэг юм ажиглагдсан нь Москвачууд хоолоо тааруулж авч иддэг болжээ. Хоол үлдээхгүй байна гэсэн үг. Амьдрал хэцүү байна гэчихээд манайхан тавагтай хоолныхоо талыг үлдээгээд байдгийг би яаж ч бодоод ойлгодоггүй юм. Яг Орос орон даяар нь аваад үзвэл ямар байгаа юм мэдэхгүй, Москва хавиар хэдхэн хоног аялсан надад л ингэж харагдсан шүү.

Бас нэг сэдэв бол водка хэмээх архины тухай яриа. Шуудхан хэлэхэд гудамжинд согтуу хүн их цөөхөн байна. Вокзал гэх мэт газраар бол архичид хөвөрч байгаа даа гэж бодоод очсон чинь алга аа. Зөвхөн Москвад хүчээр ийм байдал бий болгосон байж магадгүй ч үүнийг би том дэвшил гэж бодож байна. Вокзалууд нь хүртэл цэвэрхэн болсон байна лээ шүү. Дарангуйлж байгаад цэвэрхэн болгосон бол сайн л байна ш дээ.

Дэлэгийн Төмөрбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (129.205.112.60) 2022-08-17 13:53
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар

      Хариулах