Тус багаддаггүй

Twitter Print
2023 оны 10-р сар 31-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

Залуу оройн хоол захиалчихаад ирэхийг нь хүлээн суув. Рестораны цонхны цаанаас тэрээр нэгэн зүйлийг гэнэт анзаарсан аж.

Бага насны хоёр хүүхэд түүнийг анхааралтай ажиглаж, шүлсээ залгин нүүрээ шилэнд наан зогсч байв. Өлссөн хүүхдүүдийг хооллохоор шийдсэн Ахилеш Кумар ширээндээ тэднийг урин суулгахдаа хүүхдүүдээс ямар хоол идэхийг хүсч байгааг асуув. Хүүхдүүд үг хэлэлгүй Ахилесийн өмнөх хоолыг зааж байлаа. Хөвгүүд амттай хоолны дараагаар энэрэнгүй залууд баярласаар гарч одсон бөгөөд хоолны тооцоо хийхээр тооцооны хуудсыг автал, ямар ч үнэ бичигдээгүй байв. 

Түүн дээр "Хүн, хүн бүрт тусалж чадахгүй. Гэхдээ хүн, хүнийхээ төлөө сайн үйл хийдэг. Таны тус багадахгүй" хэмээн рестораны эзэн бичиж үлдээсэн байв. Ахилес ч бас чин сэтгэлийн урам авч, "Хүний ​​муу үйлийн нүгэл, нинжин сэтгэлийн ариуныг бурхан хардагт итгэдэг" хэмээсэн байна

Р. Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.