Малайзийн онгоцыг сүйрэхийг зөгнөсөн залуу

Twitter Print
2014 оны 07-р сар 18-нд 16:52 цагт
Мэдээний зураг,

Малайзын MH17 онгоцонд суусан Голландын иргэн Кор Паны Фэйсбүүк хуудаснаа үлдээсэн сүүлчийн пост шуугиан дэгдээж байна. Кор Пан найз бүсгүй Нэлтжи Толын хамтаар Малайз руу аялахаар явахдаа онгоц сүйрэхийг таамагласан бололтой. Тэрээр Боинг 777-200 онгоцны зургийг авч Фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Хэрэв онгоц ор сураггүй алга болвол, ийм онгоц байсан гэдгийг сануулъя” гэж бичжээ. 

Уг зорчигч 12:05 цагт Амстердамаас Куала-Лумпур орох онгоцонд суусан бөгөөд тэрээр дөрвөн сарын өмнө алга болсон Малайзын онгоцтой холбоотойгоор наргиан хийж байсан бололтой. Гэвч дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өнөө өглөөний гол нүүрийг Украинд сүйрсэн онгоцны талаар мэдээллүүд  эзэлжээ. 7-8 сарууд амралтын ид оргил үе байдаг учраас энэхүү сүйрсэн онгоцонд олон жуулчид гэр бүл үр хүүхдүүдтэйгээ хамт явж байсан аж.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.