БНСУ-д COVID19 халдварын эсрэг вакцин гаргажээ

Twitter Print
2020 оны 03-р сар 12-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Чүннамын Үндэсний Их Сургуулийн багш, профессор Сео Санг Хигээр ахлуулсан судалгааны баг нь эс ургуулах технологи ашиглан covid19 вакцины антигенийг анх удаа амжилттай гаргаж авчээ.

Профессор Сео, ургуулсан эсүүддээ covid19-ыг халдварлуулж, вирусыг өсгөх замаар халдварлах чадварыг нь алдагдуулж, вакцины антигенийг үүсгэж авлаа гэсэн байна. Тэд үйлдвэрт богино хугацаанд их хэмжээний вакцин үйлдвэрлэх боломжтой байдлаар ажлаа гүйцэтгэж байгаа ба эцсийн зорилго нь хамрын цацлага хэлбэрийн вакциныг үйлдвэрлэх юм гэсэн байна.

Судалгааны баг нь вакцинаа амьтан дээр туршиж дархлаа болон аюулгүй байдлыг нь шалгах бөгөөд энэ нь дээд тал нь 6 долоо хоног орчим зарцуулагдана. 

Эх сурвалж: ҮTN 

Орчуулсан: Ц.Өнөрзаяа, БНСУ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.