1921 оны хувьсгал ба Цогтбадамжавын байшин

Twitter Print
2021 оны 07-р сар 09-нд 16:18 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын музейн дурсгалт барилгатай холбогдох түүхэн өдөр тохиож байна. Тодруулбал,

1921 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл хүрээнд орж ирсэн Монгол Ардын Намын Төв хороо, Ардын Түр Засгийн газар, Бүх цэргийн штаб уг байшинд 1921.07.08-10-ны өдрүүдэд 3 хоног байрлаж, Намын дарга С.Данзан, Ерөнхий сайд Д.Бодоо, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар нар ажиллаж байжээ. Энэхүү байшинд Намын Төв хороо, Засгийн газар байрлаж байсан учраас түүхэн дурсгалт гэж үзээд 1971 онд Улсын 2-р зэргийн, 2008 онд Улсын хамгаалалтад тус тус авчээ.

Энэхүү дурсгалт барилга нь Улаанбаатар хот дахь 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалтай холбогдох, түүнээс хадгалагдан үлдсэн 2 барилгын нэг юм.

Энэхүү түүхэн дурсгалт барилгыг Цогт Гармаевич Бадамжав өөрийн хувийн сууцны зориулалтаар 1918-1919 онд бариулсан нь Нийслэл хүрээний чамин тансаг байшингуудад тооцогдож байв.

Тэрээр эхнэр хүүхдийн хамт уг байшиндаа 1931 он хүртэл амьдарч, 1937 онд ЗХУ-д цаазлуулжээ. Тус байшинд 1930-аад онд Тувагийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газар, 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1953-1956 онд Хэвлэлийн төв газар, 1956 оноос өнөөг хүртэл Улаанбаатар хотын музей байрлаж байна.

 

Нийслэл хүрээний үе (1912-1924)-ээс 8 барилга хадгалагдан үлдсэний нэг нь Цогтбадамжавын байшин юм.

Гэрэлийн Очбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.