Шүүхийн шинжилгээний үндэсний төвд тусгай тоноглол бүхий автомашинуудыг хүлээлгэн өглөө

Twitter Print
2020 оны 08-р сар 28-нд 17:24 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл он гарсаар харьяа байгууллагуудад шаардлагатай байсан 20 гаруй автомашины парк шинэчлэлийг хийгээд байна.

Энэ удаа Шүүхийн Шинжилгээний Үндэсний Төвд тусгай тоноглол бүхий гурван автомашиныг хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр “Нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан гэмт хэргийг түргэн шуурхай, шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон тогтоох, шүүхийн шинжилгээний ажил, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Эдгээр автомашиныг шуурхай алба буюу хэргийн газрын үзлэгт оролцох, онцгой шинжилгээний объектод ашиглах юм. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.