Ноос бол алт кампанит ажил

Twitter Print
2021 оны 07-р сар 20-нд 14:03 цагт
Мэдээний зураг,

Эдийн засгийг чадавхжуулахад ноос бэлтгэл онцгой чухал байр суурь эзэлж байв.

1941 оны 1 дүгээр сарын 14-нд “Ардын аж ахуйтнуудаас улсад ноосыг заавал нийлүүлэх тухай хууль” батлагдан гарч, мөрдөгдөж эхэлсэн юм. Уг хууль гарснаар ардын аж ахуйтны бүх насны хонь, ямаа, тэмээг хонинд тэнцүүлэн, 100-гаас дээш хоньтой ардын аж ахуйтан бүрийн хонь бүрээс 1 кг ноосыг тогтоосон үнийн дагуу улсад заавал тушааж байхаар болжээ.

Ноос нь ЗХУ-ын захиалгат бараануудын хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүн учир ноосны бэлтгэлд онцгой анхаарал хандуулж, “Ноос бол алт” гэсэн уриа дэвшүүлэн Засгийн газрын төлөөлөгчид болон Худалдааны яамны дэд сайд нар ЗХУ-ын худалдааны төлөөлөгчдийн хамтаар аймгуудад очин ноос бэлтгэлийн ажилтай танилцан заавар зөвлөгөө өгөн ажиллаж байв. У

лсын хэмжээнд улсад тушаах ноосны хэмжээ нэмэгдэж байсан боловч улам бүр өсөн нэмэгдэж буй ноосны хэрэгцээг ханган, ноос бэлтгэлийн төлөвлөгөөг тэр бүрт биелүүлж чадахгүй байлаа.

Ноос бэлтгэлийн кампанит ажил нь гадаадад гаргах улс орны чухал хэрэгцээт зүйлийн нэг байсан боловч хэд хэдэн шалтгаанаар нөхцөлдөж ихээхэн саад бэрхшээлтэй учирсан юм.

Дэлхийн хоёрдугаар дайны улмаас Монгол орны эдийн засгийн үндэс болсон мал сүргийн тоо хорогдсон, зуд турхан байгалийн гамшгаас болж үлэмжхэн мал үрэгдсэн, мал бэлтгэлийн төлөвлөгөөг биелүүлэх кампанит ажлын үед үржлийн залуу насны малын тоо толгой багассан, хэт хатуу төлөвлөгөөт бодлогын улмаас ард түмний дунд дургүйцэл өрнөж, мал маллах сонирхол буурсан зэргээс болж, “Ноос бол алт” кампанит ажил хүссэн үр дүндээ хүрч чадаагүй боловч, Монгол улсын эдийн засагт зохих нөлөөг үзүүлсээр ирсэн билээ.

Д.Эрдэнэбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.