
Хидеаки Кобаяши хэмээх сахалтай эр 15 настай сурагч охинтой адилхан хувцаслаж Токио хотын гудамжаар чөлөөтэй алхдаг. 51 настай хөгжмийн продюсер, гэрэл зурагчин энэ хүн “Би хэнтэй ч зөвлөлдөөгүй. Зүгээр л өөрийнхөө дуртай хувцсыг өмсдөг” хэмээн ярьж байна. Түүнийг гудамжаар алхаж явахад хүмүүс гайхаж хардаг ч элэгсэг дотно хандаж, хамт зургаа авахуулах нь ч бий гэнэ. Хувийн сургалтын төв ажиллуулдаг Кобаяши Японы боловсролын системийг хэт хуучинсаг хэмээн шүүмжилдэг. Кобаяши хүмүүсийн ялгаварлан гадуурхалтыг үл тоон өөрийнхөөрөө жаргалтай амьдрахыг хүсдэг байна.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.