9 настай Райаны YouTube дэх суваг 30 сая ам.долларын ашиг олжээ

Twitter Print
2020 оны 12-р сар 21-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Forbes сэтгүүлээс энэ онд Youtube-ээс хамгийн их мөнгө олсон хүмүүсийн жагсаалтыг танилцуулав. Жагсаалтын нэгдүгээр байранд АНУ-ын Техас мужид амьдардаг есөн настай хүү 30 сая ам.долларын орлогоороо бичигджээ. 

Райан Кажигийн YouTube дэх Ryan's World нэртэй суваг 2019 онд ч YouTube-д хамгийн их ашиг олсон сувгаар тодорч байсан бөгөөд тэрбээр гурав дахь жилээ дараалан тодорч байгаа нь энэ. Түүнийг одоогоор 41.7 сая хүн дагаж, бичлэгийг нь нийт 12.2 тэрбум удаа үзжээ. Тэдний дундаас аварга том өндгөн тоглоом задалж буй бичлэгийг хоёр тэрбум гаруй удаа үзсэн нь энэ оны хамгийн олон үзэгчтэй 60 бичлэгийн нэг болсон байна.

Тэрбээр зөвхөн тоглоомын бичлэгээс гадна өөрийн үзэгчиддээ зориулан нэрийн хувцас бүтээгдэхүүнүүдээ Target, Amazon, Walmart зэрэг дэлгүүрүүдээр борлуулж 2020 онд л гэхэд нийт 200 сая ам.доллар олжээ. Мөн хүүхдийн телевизийн суваг болох Nickelodeon түүнтэй гэрээ байгуулж, Раяны нууцлаг тоглоомын цаг хэмээх тусдаа нэвтрүүлэгтэй болгожээ.

Eight-year-old tops YouTube list of high earners with $26 million зурган илэрцүүд

Райан Кажи анх өөрийн сувгаараа дамжуулан шинэ тоглоом задалж, танилцуулдаг байсан бол Райан одоо өөрийн гэсэн нэрийн тоглоом, хувцас, гэр ахуйн барааны брендтэй болж, телевизийн сувгуудтай хамтран ажиллах болсон байна. Энэ онд цар тахлаас болж тогтоосон хөл хорио, сургууль цэцэрлэгүүд хаагдсантай холбоотойгоор Youtube-ийн хандалт, ашиг ихээхэн өсч байгаа билээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.