Кофены машинд амьдрах чадвартай НЯН, БАКТЕР

Twitter Print
2021 оны 01-р сар 30-нд 13:38 цагт
Мэдээний зураг,

Шээсний замын халдвараас эхлээд менингит хүртэлх бүх төрлийн өвчнийг үүсгэгч эмгэг төрөгчүүд, кофены машинаа сайн харж хандахгүй бол эсвэл кофены машинаа муу цэвэрлэдэг газраас олж авах боломжтой.

Хүний биед аюултай өвчин үүсгэж чадах бактерийг багтаасан олон бактериудыг Испанийн Валенсиагийн Их Сургуулийн эрдэмтэд кофены машинд ундаа бэлтгэсний дараа үлдэгдэл болох зузаан хэсгээс олжээ.

Гадны орчны нөлөөгөөр бичил биетний бүлгүүд өвчин үүсгэх чадвараа алддаг гэсэн мэдлэг дээр үндэслэн судлаачид 96 ° С хүртэл температурт ундаа бэлтгэдэг кофены машинд ямар бактери үлддэгийг олж мэдэхийг зорьжээ. Биологчид кофе өөрөө бактерийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг харгалзан үзсэн. Туршилтад 10 машиныг шинжлэв.

Янз бүрийн халдвар үүсгэгч болох гэдэсний савханцар, (enterococci, Pseudomonas aeruginosa болон бусад төрөл Stenotrophomonas, Sphingobacterium, Acinetobacter) нь кофены машинд амьдардаг, мөн бага концентрацитай олон тооны бичил биетнүүд, кофейнтэй холбоотой бактериуд бий болж, хүрээлэн буй орчинд амьдардаг болохыг олж мэдсэн. Үүний зэрэгцээ, кофены машиныг өндөр чанартай арчилснаар кофе нь эсрэгээрээ хэд хэдэн ноцтой өвчин үүсгэхээс сэргийлж чаддаг.

Гэхдээ шөнө орой бүү хэрэглэ, Эрдэмтэд унтахаасаа өмнө нэг аяга кофе биологийн цагийг унагадаг болохыг нотолж байна.

Оросын эрүүл мэнд сайтаас

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.