С.Хедира Англид ирж магадгүй

Twitter Print
2014 оны 07-р сар 21-нд 13:52 цагт
Мэдээний зураг,

“Бразил 2014”-т гайхалтай тоглолтыг үзүүлж түрүүлсэн Германы шигшээ багийн тамирчид өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэр хүнд нь илт өсч байна. Хаалгач М.Нойер, хагас хамгаалагч М.Өзил, С.Хедира, хамгаалагч Ф.Лам, П.Мертезакер, довтлогч Т.Мюллер нарын хойноос топ багууд хөөцөлдөж байгаа аж. Испанийн “Реал Мадрид” клубын хагас хамгаалагч С.Хедираг “Челси” авах саналаа хэлжээ. Мөн “Арсенал” Герман тоглогчийг сонирхож байна. Гэхдээ “Их буучид” түүнд долоо хоног бүр өгөх цалин дээр санал нийлсэнгүй. “Челси” 25 сая евро гаргахад бэлэн гэдгээ “Реал Мадрид”-ын талд хэлжээ.

 

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.