
Италичууд Евро-2020 хожсон баяраа тэмдэглэж байна
Италийн шигшээ баг Лондон хотын Уэмбли цэнгэлдэхэд болсон Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах Евро-2020 тэмцээний финалд Английн шигшээ багийг 3:2 харьцаатайгаар хожиж, Европын аваргын цомын эзэн боллоо.
Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн хувьд Европын аваргын цомыг хоёр дахь удаагаа хүртэж байгаа нь энэ аж.
Италийн шигшээ багийн ялалтын дараа Итали даяар баярын салют буудаж, мянга мянган хөгжөөн дэмжигчид гудамж талбайд гаран дуу дуулж, бүжиглэж, бие биедээ баяр хүргэн, тэврэлдэж байлаа.
Италичууд шигшээ багийнхаа ялалтыг шөнөжингөө тэмдэглэхээ амлаж, шигшээ багийн дасгалжуулагч Роберто Манчинийг Италийн шигшээ багийг хямралаас гаргаж чадлаа хэмээн магтаж байна.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.