Бүх цаг үеийн шилдэг тоглогч К.Брайант хүлээлт үүсгэсээр

Twitter Print
2014 оны 07-р сар 22-нд 08:01 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд хамгийн олон удаа аваргын төлөө тоглосон “Лос Анжелес Лэйкерс” энэ зун П.Газоль, К.Каман, Ж.Микс нарыг явуулж оронд нь гурван тоглогч авлаа. Тэдгээр нь “Хьюстон Рокетс”-ын Ж.Лин, “Чикаго Буллз” багаас К.Бузерыг, Баавгайнуудаас Э.Дэвисийг урвуулан авсан байна. “Нууруудын” толгойны өвчин болж байгаа ганцхан зүйл нь Кобе. Лос Анжелес хотын багтай амьдралаа холбож таван удаа түрүүлж, хоёр удаа үнэтэй цэнэтэй тоглогчоор шалгарч, 2006 оны нэгдүгээр сард “Торонто”-гийн эсрэг 81 оноо авч өөрийгөө хамгийн шилдэг нь гэдгийг баталсан К.Брайант энэ жил 36 настай. Мөн өнгөрсөн улиралд гэмтлийн улмаас бараг бүтэн улирал тоглоогүй энэ агуу тоглогчийг хэн ч шууд хасчихаж чадахгүй.

Гэхдээ өндөр цалин авч байгаагийнхаа хэрээр багтаа тус болж хүч хүрэхгүй болсон Кобег яаж ч чадахгүй байна. Түүнд өгч байгаа олон сая долларыг солилцоо наймаанд зарцуулахад “Лэйкерс” хэний ч санаанд оромгүй баг болж ирэх улиралд бидэнд бэлэг барих байсан. Тэдний давуу тал нь К.Бузер, Ж.Лин, Ж.Хилл, С.Нэш нарын хослон тоглолт юм. 2013-2014 оны улиралд 27 хожил, 55 хожигдол амсч бүстээ хомоол хамсан. Ийм үр дүнг хүсэхгүйн тулд Кобе эргэн ирж, К.Бузер, Ж.Лин нар шинэ багтаа хурдан дасах нь чухал.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.