Францад вакцин хийлгээгүй бол нийтийн аль ч тээврээр үйлчлүүлэхгүй, мөн ажилгүй ч болж магадгүй байна

Twitter Print
2021 оны 07-р сар 14-нд 14:02 цагт
Мэдээний зураг,

Францын засгийн газар эрүүл мэндийн салбарт ажиллаж буй иргэдийг ирэх 9-р сар гэхэд коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байхыг үүрэг болгожээ. Уг журам эмнэлэг, асрамжийн төв зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад ажилладаг бүх хүмүүст үйлчлэх ба уг журмыг биелүүлээгүй иргэдийн цалинг хасах хүртэл арга хэмжээ авах гэнэ.

Түүнээс гадна Ерөнхийлөгч Эммануэль Макроны мэдэгдсэнээр ирэх сараас эхлэн иргэд дэлгүүр, худалдааны төв, баар, кинотеатр, музей, фитнесс, үсчин, галт тэргээр үйлчлүүлэхдээ коронавирусын эсрэг вакциндаа бүрэн хамрагдсан эсвэл PCR шинжилгээний хариу сөрөг гарсан зэргээ үзүүлж байж үйлчлүүлэх гэнэ. Эс бөгөөс үйлчлүүлэх эрхгүй болох аж. Цаашид вакцины бичиггүй бол нийтийн аль ч тээьъврээр үйлчлүүлэхгүй байхаар журам мөрдөгдөж эхэлнэ.

Францын Эрүүл мэндийн сайп Оливье Веран ЭлСиАй сувагт өгсөн ярилцлагадаа эрүүл мэндийн салбарт ажиллаж буй иргэд 9-р сарын 15 гэхэд коронавирусын эсрэг вакциндаа бүрэн хамрагдсан байх ёстой ба эс бөгөөс тэдгээр иргэд цалингаа хасуулна гэдгийг онцолжээ.

Иргэдийг коронавирусын эсрэг вакцинд идэвхтэй хамруулах үүднээс эрх баригчдын зүгээс PCR шинжилгээг эмчийн бичиггүй бол төлбөртэйгээр хийхээр болжээ.

Ийнхүү Францад ковидын 4 дэхь давалгаа Дельта вирусын дэгдэлт ихэссэнтэй холбоотой өнгөрсөн даваа гаригт ерөнхийлөгч Е.Макрон телевизээр дээрх мэдэгдлийг хийсний дараа 1 сая гаруй хүн вакцин хийлгэхээр бүртгүүлжээ.

Өнөөдрийн байдлаар францд вакцины эхний тунг 36,9 сая, 2 дахь тунг 27 сая иргэн тариулаад вакцинжуулалт 40 хувь орчим байна.

Францад өнөөдрийн байдлаар коронавирусын "дельта" хувилбар хурдацтай тархаж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгджээ. Францын засгийн газрын дэргэдэх эрдэмтдийн баг ирэх саруудад коронавирусын цар тахлын 4 дэх давалгаа эхлэх учраас халдварын тархалтыг хяналтандаа авахын тулд хүн амынхаа багадаа 95 хувийг коронавирусын эсрэг вакцинд хамруулсан байх ёстойг анхааруулжээ.

Гэсэн хэдий ч Францын хүн амын 50 орчим хувь нь л коронавирусын эсрэг вакцины эхний тундаа хамрагдаж, 40 хүрэхгүй хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа аж.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.