
Цахим ертөнцөд бид өөрсдийнхөө тухай ингэж бичжээ.
Нэг Монгол ганцаараа бол "Унтана". Хоёр Монгол "Хэрэлдэнэ". Гурван Монгол "Зодолдоно". Дөрвөн Монгол "Талцана". Таван Монгол "Алалцана".
Бидний хамгийн сайн чаддаг зүйл: Хэрүүл хийх. Худал ярих, сайрхах. Нэг нэгнээ хулхидах, хэлснээсээ буцах, бултах, амалсан зүйлээ "таг мартаж санахгүй байх".
Хийж чаддаггүй зүйл: Хөдөлмөрлөх. Хэлсэндээ хүрэх.
Дутагдалтай тал: Эхэлснээ дуусгадаггүй. Атаархал. Тамын тогооч.
Бидний сэтгэлгээнй онцлог: Цэцэрхэж маргалдах. Их мэдэх.
Хувь хүний онцлог: 13-р зуун ярьж цээжээ нүддэг. Өөрөөрөө бахархаж, илүүрхэх, сагсуурах. Цагаа тулвал бүгд арьсаа бодсон хулчгар аймхай. Зөвхөн хар амиа боддог өчүүхэн хүмүүс.
Зан төлөв: Уурлаж омогдох, цухал ихтэйгээр байх, хараах.
Царайны төрх: Баргар, бараан. Жирийн үед сэтгэлийн хөдлөл харагдахгүй гөлийсөн юмнууд.
Царайны төрөхөд үл үзэгдэх зүйл: Чин сэтгэлийн инээмсэглэл. Баярлах, талархах.
Ерөнхий төлөв: Орон гаран, мангардуу, ихэнхдээ гаран гаран.
Амьдралын ихэнх цагаа: Баярлаж, хөөрөн, жаргаж баяр тэмдэглэж өнгөрүүлэх өрнүүн их хүсэлтэй. Архидах бол эр эмгүй донтсон. Түүнээсээ болж нийтээрээ мунхагжсан.
Туйлын хүсэл: Байнга сайхан харагдаж, "брендлэг байх".
Хобби: Бусдыг буруутгаж, тас хараас "цав цагаанаараа" гарах. Хулгай хийх.
Ажлын ихэнх цагийг: чалчих, ажил хийж байгаа мэт дүр эсгэх, онлайн тоглоом тоглож, чатлаж, олон нийтийн сүлжээгээр хэрэх, зураг үзэж кайф авах.
Ажлын байрандаа: Олноороо "одууд" ярих, өнгөрсөн баларсан амьдрал, хэнд ч хэрэггүй сургамж нэгнийгээ хүсээгүй байхад өгөх, болсон болоогүй туршлага гэх зүйлээ хуваалцах, бодлоо тулгах, урд өдрийн солонгос киногоо хэлэлцэх, үзсэн хошин шогоо ярилцах.
Гэртээ: Зурагт үзэн "ялхайх", гиеүрэн толгой гудайх, хүмүүсийн сайхан амьдарч байгааг бодон гутран хэвтэх. Гэдсээ дүүртэлээ идсэний дараа унган хэвтэх. Гэр бүлийнхнийгээ шүүмжлэх.
Хэл ярианы онцлог: Мэргэн түргэн. Хэрүүлч.
Эрэгтэйчүүдийнх нь туйлын хүсэл: Олон авгайтай, цөөн хүүхэдтэй, нэг ч хадамгүй байх. Гэнэт их мөнгө олон баяжих.
Эмэгтэйчүүдийнх нь туйлын хүсэл: Турах. Царайлаг болж бусдад тоогдох. УИХ-д олноор суух, эрчүүдийг хүссэнээрээ байлгах. Дэлгүүр дотор амьдрах.
Хүүхдүүдийн туйлын хүсэл: Хурдан том болж дураараа загинах.
Төсөөлөл: Их мөнгө олоод түүнийг хэрхэн зарцуулахаа бодож төсөөлөх, түүндээ хоосон баясах.
Мөрөөдөл: Бэрдтэй уулзах. 3 хүслээ хэлэх. Хахууль авч амьдрах.
Мэдээлэлд хандах хандлага: Муулалт, цуурхал, хов жив, хэрүүл, маргаан, тэмцэл гарвал сувгаа солихгүй үзнэ. Хар цагааныг ялгах чадваргүй, мэдлэг маш нимгэн, мэдэж байгаа мэт ичэхгүй цуурах. Зурагттайгаа ярина.
Үндэстний хүсэл: Гиннесийн номонд бүртгүүлэх.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505