Токиогийн олимп тооны хэлээр...

Twitter Print
2021 оны 07-р сар 22-нд 11:26 цагт
Мэдээний зураг,

ТОКИОГИЙН ОЛИМП ТООНЫ ХЭЛЭЭР

Зуны 32 дахь удаагийн Олимпын наадам Токио хотод эхлэхэд тун бага хугацаа үлдээд байна. Токиогийн олимптой холбоотой зарим фактуудыг тооны хэлээр хүргэе.

0: ҮЗЭГЧДИЙН ТОО

Токио хотод 8 сарын 22 хүртэл онц дэглэм тогтоосонтой холбоотойгоор энэ удаагийн наадамд дотоод болон гадаадын бүх үзэгчдийг хориглоод байгаа билээ. Энэ нь цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэж зохион байгуулагчид үзэж байна.

33: ЭНЭ ЖИЛИЙН ОЛИМПОД БАГТСАН СПОРТЫН ТӨРЛҮҮД

Токиогийн олимпод 33 спортын төрлөөр 339 медалийн төлөө тамирчид өрсөлдөх болно. Токио 2020 наадамд бэйсбол, софтбол, каратэ, спорт авиралт, скэйтборд болон сюрфинг гэсэн төрлүүд нэмэгдээд байна. Мөн энэ жил анх удаа сагсан бөмбөгийн 3х3 төрөл олимпын наадамд багтсан билээ.

11,500: ТОКИОД ӨРСӨЛДӨХ ТАМИРЧИД

Олимпын наадамд 11,500 тамирчин өрсөлдөх бөгөөд жендерийн тэгш оролцоог хамгийн ихээр хангаж чадсан олимпын наадам болох учиртай. Нийт оролцогч тамирчдын 51% нь эрэгтэй 49% нь эмэгтэй тамирчид юм.

80%: ОЛИМПЫН ТОСГОНД ОРШИН СУУГЧДЫН ВАКЦИНД ХАМРАГДСАН БАЙДАЛ

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахын хэлсэнээр нийт тамирчдын 80 хувь нь коронавирусын вакцинжуулалтад хамрагдсан байх бөгөөд ОУОХ нь Файзер-БиоНТекийн вакцинаар олимпын тамирчдыг тарилгад хамруулсан.

2.93 САЯ ТОНН: ХАМГИЙН “НОГООН”ОЛИМП

Токио 2020-ийн зохион байгуулагчид олимпын тоглолтын үеэр 2.93 сая тонн нүүрс төрөгчийн давхар исэл ялгаруулна гэж найдаж байна. Ингэсэнээр олимпын наадмын түүхэн дэх хамгийн “ногоон” олимп болох зорилготой. Өмнө нь Лондон 2012-ын үеэр 3.3 сая тонн нүүрс төрөгчийн давхар исэл ялгарч байжээ.

Сэргээгдэх эрчим хүчний үүсвэрээр олимпын бүх цахилгааны хэрэглээг хангаж бүх цэнгэлдэхүүдэд гэрэлтүүлэгт LED гэрэл ашиглах болжээ. Мөн 6.2 сая ширхэг хаягдсан гар утаснаас ялгаж авсан үнэт металлаар медалиудыг, далайгаас сэргээн боловсруулсан хуванцар материалаар олимпын индэр, тамирчдын хотхоны тавилгуудыг хийсэн юм.

62%: ОЛИМПЫГ ЦУЦЛАХЫГ ХҮСЧ БУЙ ЯПОНЧУУД

Нийт Япончуудын бараг 2/3 нь буюу 62% нь энэ жилийн олимпыг цуцлах эсвэл хойшлуулах санал асуулгат саналаа өгсөн. Мөн Японы эмч нарын холбооны 6,000 эмч Олимпыг цуцлах дээр санал нэгдсэн юм. Гэсэн хэдий ч Японы засгийн газар олимпыг ямар ч үнээр хамаагүй зохион байгуулахыг хичээсээр байна.

15.4 ТЭРБУМ ДОЛЛАР: ОЛИМПЫН НААДАМД ЗАРЦУУЛСАН ЯПОН УЛСЫН ТӨСӨВ

Япон улс Токио 2020 олимпын наадмыг амжилттай зохион байгуулахын тулд 15.4 тэрбум долларыг одоогоор зарцуулаад байна. Энэ мөнгөн дүнгийн 6.7 тэрбумыг тус улсын татвар төлөгчдөөс гаргуулжээ.

Гэхдээ засгийн газрын шалгалтаар дээрх тоо хамаагүй өндөр байж магадгүй бөгөөд цар тахлын улмаас олимп дахин цуцлагдахад хүрвэл Япон улс, ОУОХ олон тэрбумын алдагдалыг хүлээх болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.