Атлантын далайг ганцаараа сэлүүрт завиар 70 өдөрт гаталжээ

Twitter Print
2021 оны 02-р сар 22-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Их Британийн усанд сэлэлтийн багш 21 настай Жасмин Харрисон сэлүүрт завиар Атлантын далайг ганцаараа гаталсан хамгийн залуухан эмэгтэй болжээ. Канарын арлуудын Ла Гомера арлаас Карибын тэнгис дэх Антигуа арал хүртэлх 4828 км замыг Жасмин Харрисон 70 өдөр 3 цаг 48 минутын дотор туулжээ.

Тэрээр Атлантын далайг ганцаараа сэлүүрт завиар туулах нь гайхамшигтай адал явдалтай байсан хэмээн нийгмийн сүлжээ, муу муухай мэдээ мэдээлэл гээд бүх зүйлсээс хол байх нь юутай ч зүйрлэшгүй сайхан байсан гэжээ. Атлантын далайг гатлах санаа түүнд анх 3 жилийн өмнө жил бүрийн 12-р сарын эхээр Атлантын далайд зохион байгуулагддаг Talisker Whisky Atlantic Challenge сэлүүрт завины уралдааны шигшээ тоглолтыг үзсэний дараа орж ирсэн гэнэ. Замын туршид түүний завь нэг л удаа хөмөрсөн ба үүний улмаас Жасмин Харрисон тохойгоо гэмтээжээ.

Жасмин Харрисоноос өмнө Атлантын далайг ганцаараа сэлүүрт завиар гаталсан хамгийн залуу эмэгтэйгээр Америкийн иргэн 22 настай Кэти Споц тодорч байсан ба тэрээр Атлантын далайг 2010 оны 1-р сарын 3-наас 3-р сарын 14-ний хооронд туулсан аж. Харин Атлантын далайг 2019 онд 58 өдрийн дотор туулсан 18 настай оюутан Лукас Хайцманн уг маршрутыг ганцаараа туулсан хамгийн залуу хүн аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.