Олимпын наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон төрлөөр буюу нийт 10 төрлөөр 43 тамирчин оролцоно

Twitter Print
2021 оны 07-р сар 15-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Олимпын наадам нь зун ба өвлийн спортуудад зориулж зохион байгуулагддаг, олон улсын спортын их наадам юм. Түүхэнд хоёр төрлийн олимп байсны эхнийх нь грекийн Олимпиад хийгдэж байсан эртний олимп бол хоёр дахь нь 1896 онд Афинд анх зохион байгуулагдсан Орчин үеийн олимп юм.

Хэдийгээр Олимп нь өнгөрсөн хугацаанд ихэд өөрчлөгдсөн боловч одоог хүртэл "Citius, Altius, Fortius" буюу - "Хурднаас хурдан, Өндөрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй" гэсэн Олимпын уриаг ашиглаж байгаа.

Пиер де Кубертэн хэмээх Францын сурвалжит эрхэм 1894 онд Олон Улсын Олимпын Хороог үүсгэн байгуулахдаа тус уриаг танилцуулж, санал дэвшүүлж байжээ.

Кубертэнийн найз, спортын хорхойтон, Доминиканы номлогч, Хэнри Дидон тус уриаг анхлан санаачилсан ба тэрээр ""Citius, Altius, Fortius" хэмээх 3 үг нь ёс суртахууны гоо үзэсгэлэнг илэрхийлэх ба спортын гоо зүй бол биет бус юм хэмээн тайлбарлаж, 1924 оны Парисын олимпын наадам дээр анх танилцуулсан байна.

Олимпын наадмын үзэл санаа, итгэл үнэмшилд шингэсэн Кубертэнийн идеал бол:

Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол ялалт бус хичээх, тулалдах, тэмцэхэд байдагтай адил Олимпын наадмын хамгийн чухал нь оргилд хүрэх биш харин хангалттай сайн тэмцсэн байхад оршдог ажээ.

“Токио-2020” зуны олимпын XXXII наадам эхлэхэд ердөө л 7 хоног үлдээд байна. Тус олимпын наадамд Монгол Улсаас түүхэндээ хамгийн олон спортын төрлөөр буюу нийт 10 төрлөөр 43 тамирчин оролцох юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.