Бенжамин Франклины 13 дүрэм

Twitter Print
2020 оны 08-р сар 14-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

Тэрээр 20 настайдаа энэ дүрмээ зохиож насан турш баримталсан гэдэг.

1. Тохирсон хэрэглээ: Хэтрүүлэн идэхгүй байх, согтотлоо уухгүй байх

2. Чимээгүй байдал: Өөрт болон бусдад хэрэггүй зүйлийн тухай ярихгүй байх

3. Эмх цэгц: Эд зүйлс, юмаа эмх цэгцтэй байлгах, эхэлсэн ажлаа хугацаанд нь дуусгах

4. Шийдэмгий зан: Хийхээр шийдсэн ажлаа заавал биелүүлэх

5. Арвич хямгач: Өөрт болон бусдад ашиг тус авчрахгүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх

6. Үр бүтээлч: Цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх

7. Үнэнч, найдвартай: Худал хэлж бусдад төвөг учруулахгүй байх

8. Ёс суртахуун: Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, бусдын эрх ашгийг хохироохгүй байх

9. Уян хатан байдал: Асуудлын нэг талыг баримтлахаас сэргийлэх. Мөн уур уцаараа тэвчих

10. Цэвэрч байдал: Орон гэр, хувцас хунарыг цэвэр цэмцгэр байлгаж, хувийн ариун цэврийг сахих

11. Тогтуун дөлгөөн зан: Аар саар явдал болон зайлшгүй тулгарсан хүнд асуудалд ч тайван хандах

12. Ариун нандин байдал: Шунал тачаалд автахгүй байх

13. Даруу төлөв зан: Есүс болон Сократаас суралцах гэжээ

Хувийн сахилга гэдэг зүйл ердийн нэгэн залууг улсын ерөнхийлөгч, дэлхий даяар суу алдараа түгээсэн эрхэм болгон хувиргажээ. Та ч бас яагаад амьдралдаа хэрэгжүүлж болохгүй гэж...

Э.Нямдэлгэр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.