Эмч өвчин үүссэн шалтгааныг тогтоосны дараа хоолоор эмчлэх ёстой, харин үр дүн гарахгүй бол эмээр эмчилж болно гэжээ

Twitter Print
2022 оны 01-р сар 23-нд 08:28 цагт
Мэдээний зураг,

Дорнын гүн ухаан

Идээ ундааны дэглэм, амьдралын хэв маягаа өөрийнхөө бие махбодийн онцлогт тохируулж чадах юм бол та бусдаас илүү эрүүл энх амьдарч, урт удаан наслах болно. Энэ бол ямар ч эмчилгээнээс илүү шалгарсан арга юм.

Хоол, эм хоёрыг уялдуулах уламжлал эртний Жөү улсын үе буюу МЭӨ 1046-256 онд бий болжээ. Эртний ном сударт хоолны эмчилгээний тухай ном зохиол маш их байдгийн нэг нь Тан улсын үеийн нэрт эмийн эрдэмтэн Сүнь Симяогийн (МЭ 540-682 он) “Мянган алтан жор” болон “Мянган алтан бэсрэг жор” хэмээх хоёр номонд тусгайлан өгүүлж, эртний хоолны эм зүйн талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн байна.

Энэ номонд Эмч өвчин үүссэн шалтгааныг тогтоосны дараа хоолоор эмчлэх ёстой. Тэгээд үр дүн гарахгүй бол эмээр эмчилж болно гэж бичжээ.

Сүнь Симяо өөрөө 142 насалсан болохоор түүний хоолны эмчилгээний болон урт наслах онолыг хүмүүс маш итгэн биширч хүлээн авсан байна.

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.