
Хөлбөмбөгийн дэлхийн аваргын сүлд дууг дуулж цахим ертөнцөд алдаршсан Колумбын дуучин Шакира “Facebook”-ийн хэрэглэгчдээс 100 сая Like авсан анхны хүн болсон. Тэрээр 2010, 2014 оны “World cup”-ын сүлд дууг амилуулж манай гарагийн долоон тэрбум хүний таашаалд нийцсэн нь 100 сая Like авснаас харагдаж байгаа аж. Харин Шакирагийн дараа хамгийн олон “Facebook”-ийн шүтэн бишрэгчтэй нь Рианна юм байна. Барбадос улсын 26 настай дуучин бүсгүй 90 сая Like цуглуулж олон фентэй гэдгээ харууллаа. “Facebook” нь анх нээгдсэн цагаас хойш дэлхийн сая сая хэрэглэгчийн найз болж чадсан хамгийн алдартай мэдээллийн хуудас болж байна.

Сэтгүүлч М.Золбаатар
E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.