Индонезид хатуу хөл хорио тогтоосон ч халдвар хурдацтай тархаж байна

Twitter Print
2021 оны 07-р сар 15-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

Индонезид коронавирусын "дельта" хувилбар хурдацтайгаар тархаж байна. Хүн амынхаа тоогоор дэлхийд 4-т бичигддэг Индонезид эрх баригчид нь коронавирусын халдварын тархалтыг хяналтандаа авахын тулд хатуу хөл хорио тогтоосон ч халдварын тархалтыг зогсоож чадахгүй байна. 

Өнгөрсөн лхагва гарагт л гэхэд тус улсад коронавирусын халдварын 54 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь 6-р сарын эхэнд бүртгэгдэж байсан тооноос даруй 10 дахин өссөн үзүүлэлттэй байна. 

Индонезийн эрх баригчдын мэдээлж байгаагаар коронавирусын халдварын тохиолдлуудын тоо тасралтгүй нэмэгдэх хандлагатай байгаа нь коронавирусын "дельта" хувилбарын халдварын нууц хугацаа нь 2-3 долоо хоног үргэлжилдэгтэй холбоотой аж. 

Индонезийн засгийн газрын зүгээс хэд хэдэн барилгуудыг тусгаарлалтын байр болгон ашиглаж байгаа ба сургуулиа дөнгөж төгссөн эмч, сувилагчдыг коронавирусын халдвартай иргэдийг эмчлэх ажилд дайчилж, шаардлагатай эм тариа, хүчилтөрөгч зэргийг худалдан авч, нөөцөлжээ. 

Хамгийн олон хүн амтай Ява арлын эмнэлгүүд сүүдийн хэдэн долоо хоног ачааллаа дийлэхээ больсон ба олон зуун иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй нас барж байгаа талаар мэдээлж байна. 

Түүнээс гадна эрх баригчид коронавирусын эсрэг вакцин нь коронавирусын "дельта"  хувилбарын халдварын эсрэг хамгаалах явдалд үр дүн муутай байгаа гэж мэдэгдсэн ч вакцин нь коронавирусын халдварын хүндрэл болон нас баралтаас сэргийлнэ гэдгийг онцолж, иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

Засгийн газрын зүгээс нөхцөл байдалд үнэлгээ хийж, энэ сарын 20-нд дуусах хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг шийдэх гэнэ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.