Герман болон Бельгид үерийн улмаас 70 гаруй хүн амиа алджээ

Twitter Print
2021 оны 07-р сар 16-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Герман болон Бельгид үерийн улмаас 70 гаруй хүн амиа алджээ

Их хэмжээний хур тунадас орж, гол мөрнүүдийн усны түвшин огцом нэмэгдсэний улмаас ХБНГУ болон Бельгид 70 гаруй хүн амиа алджээ. 

Германы Райнланд-Пфальц, Умард Райн-Вестфален мужууд болон Нидерланд улсын нутаг дэвсгэр үерт хамгийн ихээр өртжээ. 

Цаг уурчдын мэдээлж байгаагаар баасан гарагийн байдлаар дээрх бүс нутгуудад дахин их хэмжээний хур тунадас орох төлөвтэй байгаа аж. 

АНУ-д айлчилж буй Германы канцлер Ангела Меркель "үерийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл" илэрхийлж буйгаа мэдэгджээ.

Германд үерийн гамшигт өртсөн бүс нутгуудад иргэдийг гол усны аюулаас хамгаалах ажилд цэргүүд болон цагдаагийн нисдэг тэргүүдийг дайчлаад байна. 

Гэр орон нь усанд автсан хэдэн арван иргэд байшингийнхаа дээвэр дээр гацсан байдалтай, аврагчдыг хүлээж байна. Зарим байшингууд руу завиар хүрэх аргагүй болжээ. 

Германы баруун бүс нутгуудад сургууль цэцэрлэгүүдийг хаагаад байгаа ба замын тээврийн хөдөлгөөнд доголдол гарчээ. 

Бельгийн Вервье хотод автомашинууд үерийн усанд урсаж буйг нийгмийн сүлжээнд тархаад буй бичлэгүүд пээс харж болох юм. Түүнээс гадна Бельгийн 3 дахь том хот болох Льежийн оршин суугчдыг үерийн улмаас нүүлгэн шилжүүлж эхэлсэн ба нүүх боломжгүй иргэдийг байшин орон сууцнуудын дээд давхарууд руу шилжин байрлахыг зөвлөжээ. 

Льеж хотын дундуур урсдаг Мёз голын түвшин дахин 1.5 метрээр нэмэгдэх төлөвтэй байгаа ба эрх баригчид бүс нутагт байрлах далан дээрх гүүр үерийн улмаас нурах эрсдэлтэй байгааг анхааруулж, иргэдийг бие биедээ чадах чинээгээрээ туслахыг уриалжээ 

Нидерландад Мёз голын ойр орчимд байрлах хот, тосгонуудад амьдардаг хэдэн мянган айл өрхүүдийг үерийн аюулаас сэргийлж, аюулгүй газрууд руу яаралтай нүүн шилжихийг зөвлөжээ. 

Мөн Бельги болон Германы хилтэй ойролцоо байрлах Нидерландын Валкенбюрг хотын төв үерийг усанд автжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.