Дэлхийн банкнаас 20 сая ам.долларыг 30 жилийн хугацаатай зээллээ

Twitter Print
2020 оны 09-р сар 07-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

Цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтын гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны суурин төлөөлөгч А.Михнев нар гарын үсэг зурлаа. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Өнөөдөр Дэлхийн банктай хоёр бичиг баримтад гарын үсэг зурлаа. Нэгдүгээрт, буцалтгүй тусламж. Энэ нь коронавирусийн халдварын үед вирустэй нүүр тулан тэмцэлдэж байгаа салбарынханд хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж авахд зориулж, 1 сая долларын буцалтгүй тусламж авахад гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, 20 сая долларын зээл. Жилийн 1.25 хувийн хүүтэй. 30 жилийн хугацаанд төлөгдөнө. Эхний 5 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөсөө чөлөөлөгдөнө" гэлээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.