Эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоотойгоор Канадын нийслэлд онц байдлын дэглэм тогтоолоо

Twitter Print
2022 оны 02-р сар 07-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Канадын нийслэл Оттава хотын дарга коронавирусын халдварын тархалттай тэмцэх арга хэмжээг эсэргүүцэж буй том оврын ачааны машинуудын жолооч нарын эсэргүүцлийн хөдөлгөөнтэй холбоотойгоор онц байдал зарлажээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцонсдын тоо Оттава хотод үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчдын тооноос давж, хот ямар ч "хяналтгүй" болсон хэмээн Оттава хотын дарга Жим Уотсон онцолжээ. Тэрээр том оврын ачааны машины жолооч нарын эсэргүүцлийн хөдөлгөөн хотын оршин суугчдын аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзсэн аж.

Канадын засгийн газар ачааны машины жолооч нар коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавьсныг эсэргүүцсэн ачааны машины жолооч нар "Эрх чөлөөний цуваа" нэртэй эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж, нийслэл Оттавад ачааны машинуудтайгаа орж иржээ. Жим Уотсон Оттава хотод онц байдал зарлаж, ачааны машины жолооч нарын эсрэг ямар арга хэмжээ авахаа тодорхой мэдэгдээгүй ч тус хотын цагдаагийн алба журмаа чангатгаж, эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож буй хүмүүст тусламж дэмжлэг үзүүлсэн иргэдийг баривчлах тухай дурдсан байна.

Оттава хотын оршин суугчдын нэг хэсэг нь ачааны машины жолооч нарын эсэргүүцлийн хөдөлгөөнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байгаа ба хотын захиргаанд ачааны машинууд хотын замын хөдөлгөөнд саад болж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн модоор хийсэн байгууламжуудыг эвдэлж байна гэсэн гомдлууд ихээр ирэх болжээ.

Цагдаагийн албан хаагчид ачааны машины жолооч нарын зарим нь экстремист хандлага гаргаж байгааг ч онцолжээ. Канадын вакцинд хамрагдах насны нийт иргэдийн 83 хувь нь коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан ба канадчуудын дийлэнх нь вакцины гэрчилгээг дэмжиж буйгаа илэрхийлсээр байгаа юм.

Өнгөрсөн сард Канадын засгийн газар Канад-АНУ хилээр нэвтрэх ачааны машины жолооч нар коронавирусын вакцинд хамрагдсан байх ёстой гэсэн журам гаргасан юм.

Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн жолооч нар Оттава хотын төвд байрлах парламентын байрны гадаа цугларч, хил дээр вакцины гэрчилгээ шаардах журмыг цуцлахыг анх шаардаж байсан бол одоо улс даяар вакцины гэрчилгээг цуцлахыг шаардаж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.