Вероцелл вакцин нь халдварт өртөлт, эмнэлэгт хэвтэлт, хүндрэл болон нас баралтыг хэрхэн бууруулж байгааг шинжлэх ухаанаар батлаагүй л байна...

Twitter Print
2021 оны 07-р сар 27-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

ӨНГӨРСӨН 7 САРЫН 05-НААС 11-НЫ ХООРОНД ДЭЛХИЙН НИЙТЭД ТВИТТЕРТ ХАМГИЙН ЖИРГЭГДСЭН СЭДЭВ ЮУ БАЙСАН БЭ?

7-р сарын 5-11-ний өдрүүдэд анагаах ухааны салбарт хамгийн их жиргэсэн сэдэв бол Өмнөд Америкийн Чили улсад 2021 оны 2-р сараас эхэлсэн SARS-CoV-2 эсрэг вакцинжуулалтын кампанит ажлын 3 сарын үр дүнг нийтэлсэн NEJM сэтгүүлийн "Effectiveness of an Inactivated SARS-CoV-2 Vaccine in Chile" сэдэвт судалгааны өгүүлэл байлаа. Нийтдээ 8619 жиргээ хийгдсэн байна гэнэ.

Эх сурвалж: July 7, 2021 DOI: 10.1056/NEJMoa2107715 http://dx.doi.org/10.1056/nejmoa2107715

Чилийн энэхүү вакцинжуулалтад Хятад улсын Синовак үйлдвэрлэгчийн хөгжүүлсэн идэвхгүйжүүлсэн "CoronaVac" вакциныг ашигласан бөгөөд Хятадад эмнэлзүйн туршилтын I/II үе шатыг хийсний дараа Бразиль, Чили, Индонези, Турк улсуудад эмнэлзүйн III шатны туршилтуудыг хийж явуулсан.

Энэхүү эмнэлзүйн туршилт судалгаагаар вакцины үр нөлөө Бразилд 50.7%, Индонезид 65.3%, Турк улсад 83.5% гэх мэтээр улс орнуудад харилцан адилгүй ялгаатай байсан тул Чили улсад хийгдсэн бодит ертөнц дэх олон нийтийн вакцинжуулалтын үр дүн хэрхэн гарах нь олны анхаарлын төвд байсан хэрэг.

2021 оны 2-р сарын 2-оос 5-р сарын 1-ний хооронд Чилид 10.2 сая орчим хүн CoronaVac вакцин хийлгэсэн байна.

Хоёр дахь тунгийн вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараа вакцины үр нөлөө нь COVID-19-ийн халдварт өртөлтийг 65.9%, COVID-19-ийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэлтийг 87.5%, эрчимт эмчилгээний тасагт хэвтэлтийг (өөрөөр хэлбэл хүндрэлийг) 90.3%, COVID-19-ийн шалтгаант нас баралтыг 86.3%-иар тус тус урьдчилан сэргийлж байна хэмээсэн үр дүн гарчээ.

Дашрамд дурдахад:

Монгол улсын хэмжээнд 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар КОВИД-19 халдварын эсрэг 4 төрлийн (AстраЗенека, Файзер/БиоНТеx, Спутник-V, Вероцелл) вакциныг хэрэглэж байна.

Манай улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины 2 тунг хийлгээд 14 буюу түүнээс дээш хоног болсон 1,7 сая гаруй хүн байгаа бөгөөд вакцинжуулалт эхэлсэнээс хойш вакцинд хамрагдсан ойролцоогоор 66,436 (1.6%) хүнд коронавируст халдвар батлагдаад байгаа юм байна.

Миний хувьд энэ судалгаа яагаад сонирхол татав гэхээр манай улс вакцинжуулалтын нэг хэсэгт БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероцелл вакциныг ашигласан. Чили улсад ашиглагдсан СиноВак үйлдвэрийн “Коронавак” болон Синоофарм үйлдвэрийн “Вероцелл” вакцинууд нэг ижил уламжлалт аргаар буюу коронавирусийг идэвхигүйжүүлж бүтээгдсэн вакцинууд. Тэгэхээр үр дүн ойролцоо байх ёстой гэсэн таамаглал байсан хэрэг.

Уг нь бол аль ч вакцины хувьд тодорхой хэмжээгээр үр дүнтэй байгаа гэдэг нь эргэлзэх хэрэггүй харагдаж байгаа. Эмнэлэгт ирж буй хүмүүс дийлэнх нь ямар ч вакцингүй хүмүүс байна. Гэхдээ иргэд олон нийтийг вакцины үр нөлөөнд хамруулахын тулд дээрх мэт шинжлэх ухааны нотолгоо, итгэл үнэмшил туйлын чухал ач холбогдолтой байдаг.

Манай улсад 28 дахь долоо хоногийн байдлаар вероцелл вакцины дараа халдварт өртсөн 4052 (0,25%) хүн бүртгэгдээд байгаа юм байна.

Гэвч бид вероцелл вакцин COVID-19-ийн халдварт өртөлтийг, эмнэлэгт хэвтэлтийг, хүндрэл болон нас баралтыг хэрхэн бууруулж байгааг дээрх мэтээр шинжлэх ухааны аргаар баталж гаргаж ирээгүй байсаар л байна. Эрдэмтдийн баг маань зуны амралттай байгаа бололтой.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Их Монгол

      (103.9.90.130) 2021-07-26 14:30
      • 0
      • 0

      Бүрэн дархлаажсан гэж тооцогдож буй хэн ч гэсэн Ковид-19-өөр халдварлаж байгаа нь тодорхой зүйл. Гэхдээ, вакцин хийлгэснээс хамаараад хүндрэл нь өөр байна. Хэдийгээр үхлээс, хүндрэлээс ямар нэгэн хэмжээгээр хамгаалж буй нь үнэн боловч халдвараас хамгаалах чадвар хамгийн сул байгаа нь хятад вакцин. Тэр хэрээрээ, халдварлагчид нь бусад вакцинтай өвчтөнүүдээс хамгийн хүндээр өвчилж байгаа нь хэнд ч тодорхой зүйл. Түүнийг судалгаагаар нотлох нь харин улс төрийн асуудал болчихоод нам хэвтээд байх шиг байна даа, манай судлаачид.

      Хариулах

    • Зочин

      (59.153.114.148) 2021-07-22 11:21
      • 0
      • 1

      Gexdee uvdsun chin xungun tusch bgaa

      Хариулах

    • Zochin

      (202.21.124.131) 2021-07-21 15:13
      • 0
      • 1

      Hyatad vakzinii ur dun todorhoi haragdaad l baigaa shu de!

      Хариулах