
Өмнөд Солонгосын жүжигчин Сон Кан Хо Японы кино найруулагч Хироказү Корэ-эдагийн "Broker" уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ Каннын кино наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртжээ.
Сон Кан Хогийн хувьд 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос Уран сайхны шилдэг киногоор тодорсон "Parasite" киноны гол дүрд тоглосноор нь үзэгчид сайн таних билээ.
Тэрээр Каннын кино наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн Өмнөд Солонгосын анхны жүжигчин болж байгаа аж.
1996 оноос хойш тэрээр 30 гаруй кинонд дүр бүтээж, Өмнөд Солонгосын алдартай кино найруулагчдын кинонд тоглож, БНСУ-ын үндэсний бахархал болсон билээ. 55 настай Сон Кан Хо Каннын кино наадамд 7 удаа уригдаж, шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд 4 удаа нэр дэвшиж байжээ.
"Broker" уран сайхны киног найруулсан Хироказү Корэ-эдагийн "Shoplifters" уран сайхны кино 2018 онд Каннын кино наадмаас "Алтан далдуу мод" шагналыг хүртсэн билээ.
https://www.allkpop.com/article/2022/05/song-kang-ho-makes-history
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.