
Хөнгөний ДАШТ-ий мэдээ
Өчигдөр (8.19) Унгарын Будапешт хотноо эхэлсэн хөнгөнатлетикийн дэлхийн авахга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээний эхний өдөр дуулиан, "драма" дүүрэн өнгөрлөө.
Тэмцээний эхний өдөр анхны дэлхийн рекорд амжилт шинэчлэгдэв. 4х400 метрийн холимог буухиа гүйлтэд АНУ-ын баг 3:08.80 амжилтаар дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
Харин эмэгтэйчүүдийн 10 000 метрийн зайд ёстой л " драма" боллоо.
Сүүлчийн тойрог эхлэхэд олимп, дэлхийн аварга, Холландын Сифан Хассан уралдааныг өнгөлөн, араас нь Этиофийн гурван гүйгч "гэзэг даран" явж байлаа. Бариа ойртох тусам Хассан болон дэлхийн аварга Гудаф Цегай нарын өрсөлдөөн ширүүссэн ч Хассан өнгөлсөн хэвээр. Сүүлчийн хэдхэн метр үлджээ. Араас нь нэхэх Этиофийн "элэг нэгтнүүд" (Хассан бол Этиофт төрсөн хүн)-тэйгээ эцсийн хүчээ шавхан өнгөлж явсан Хассан барианд орохын өмнөхөн унаснаар Цегай дэлхийн аварга болж, алт, мөнгө, хүрэл медалийн Этиофийн гурван гүйгч хүртлээ. Хассан энэ удаа юу ч үгүй үлдэв.
Эхний өдөр эрэгтэйчүүдийн 20 км-ийн спорт алхаанд Испанийн Альваро Мартин, бөөрөнцөгт олимп, дэлхийн аварга Райан Краузер нар алтан медаль зүүлээ.
Ц.Энхтүвшин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.