Тийм ялалтыг ямар ялалт гэх билээ?

Twitter Print
2021 оны 07-р сар 24-нд 12:57 цагт
Мэдээний зураг,

2012 онд болсон нэгэн гүйлтийн тэмцээний үеэр Кени улсын тамирчин Абель Мутай барианаас хэдхэн метрийн өмнө зогсчихов... тэрээр гүйлтээ дуусгачихлаа гэж бодсон хэрэг.

Ард нь гүйж явсан Испанийн тамирчин Иван Фернандес, Абелийг яагаад гэнэт зогссоныг ойлгон араас нь “гүйгээд бай... гүйгээд бай” гэж орилов. Абель хэлснийг нь ойлгохгүй байсан тул Иван Абелийг барианы шугам хүртэл араас нь түлхэж өгч ээ.

Тэмцээний дараа Испанийн тамирчнаас “Та яагаад Кений тамирчинг түрүүлүүлчихэв ээ?” гэсэнд тэрээр “Би тэр хүнийг түүрүүлүүлсэн юм биш ээ, тэр угаасаа түрүүлж явсан юм” гэжээ.

“Та энэ тэмцээнд түрүүлж болох байлаа шүү дээ!” гэсэнд Иван сурвалжлагчийн өөдөөс эгцлэн хараад “Тийм ялалтыг ямар ялалт гэх билээ? Ээж маань ч намайг юу гэх байсан бол?” хэмээн хариулж гэнэ.

Та ийм тохиолдолд яах байсан бэ?

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.