
ЗУЛЫН ГЭРЛЭЭР ШИНЖИХҮЙ
Эрт дээр үеэс монголчууд зулынхаа гэрлээр шинжиж, зам мөрөө засдаг байжээ.
1. Айлзан шатваас ариун урт наслах, сайн нэр нэмэх
2. Мухар моголцог цагаан шатваас арвин урт наслах
3. Мухар цагаан цэцэг мэт шатваас нас буян тогтох
4. Үзүүр цагаан, хязгаар улаан шатваас сүсэг бишрэл дэлгэрэх
5. Дөл нь хоёр үзүүртэй шатваас хүсэл бүтэх
6. Гэрэлгүй, их утаатай, жалав жалав гэж шатваас буртаг хилэнц, дээрэм болох
7. Шаржигнаж шатваас дайсан ад өдөж, эд ховор хомс болох
8. Гэрэлгүй тасархай шатваас дайсан үтэр ирэх
9. Гэрэлгүй эхний үзүүр мэт хэлбэртэй шатаж хар үнс их болбоос, өвчнөөр хүн үхэх, амин ахар болох
10. Дөл нь хоёр хагаран асваас их баяр хөөр болох, хэргэм зэрэг нэмэх учиртай ажгуу.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.9.46.203) 2020-04-12 16:27Бага солиорсон нь дээр биш үү. Улаан сайд хэд дахин давтаж хадгалаад бай 100000р энэ оны ноолуур авна гэж мэдэгдсэн. Бүх сонсогчид дүлий согтуу гэжүү
Хариулах