Хятадын төрийн тэргүүн Кубад айлчиллаа

Twitter Print
2014 оны 07-р сар 24-нд 17:19 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Карибын тэнгисийн гэрэлт сувд гэж алдаршсан Кубад хийсэн төрийн айлчлалаа өндөрлөлөө.

Куба улс Латин Америк, Карибын бүс нутгаас хамгийн түрүүнд 1960 онд Хятад улстай дипломат харилцаа тогтоож, Хятад Латин Америкийн орнуудын харилцааны шинэ зууныг эхлүүлсэн байна. Ши Жиньпин: Хятад, Кубын харилцаа одоо хөгжлийн зангилаа үедээ ороод байна. Хятад Кубын харилцаанд хөгжлийн шинэ боломж тохиож байгаа энэ үед би Раул Кастро дарга тэргүүтэй Кубын удирдагчидтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан гүнзгий санал солилцлоо. Мөн хоёр орны харилцааны хөгжлийн туршилгыг дүгнэж, хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийн алс хэтийн төлөвлөгөөг боловсруулан Хятад, Кубын харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ цаг үеийг нээлээ гэж үзэж  байна гэжээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.