Хүчирхийлэл охидод хохирогчийн сэтгэлгээг багаас нь суулгаж байдаг

Twitter Print
2020 оны 11-р сар 10-нд 09:11 цагт
Мэдээний зураг,

Статистикийн тоо баримтаас үзэхэд хохирогчийн синдромоор гол төлөв эмэгтэйчүүд өвчилсөн байдаг.

Эмэгтэй хүн байгалиасаа идэвхигүй, өөрийгөө золиослох хандлагатай гэдэгтэй би санал нийлдэггүй. Хохирогчийн сэтгэлгээг тэдэнд эцэг эх нь бүр багаас нь суулгаж өгсөн байдаг. “Чи чинь охин хүүхэд шүү дээ... охид зодолдоггүй юм”, “түүнд хариу бүү үзүүл... өөрийгөө доош нь бүү хий”, “эмэгтэй хүн бүхнийг тэвчдэг байх ёстой...” гэх мэт дэмий яриагаар...

Олон ээжүүд охин хүүхдээ одоо хэрнэ ийм маягаар хүмүүжүүлсээр байгаа нь харамсалтай. Заримдаа тэд арай өөрөөр ярих нь бий. Тэд аман дээрээ охиддоо “хүчтэй бай”, “өөрийнхөө төлөө зогсож сур”, “чи юунд ч баригдах ёсгүй” хэмээн зааж сургах мөртлөө өөрсдөө хохирогчийн зан үйлдэл гаргадаг.

Хамгийн аймар нь зарим ээжүүд нөхөртэйгөө хэрэлдэж эсвэл зодолдсоныхоо дараа хүүхэд дээрээ ирээд “аав чинь намайг яаж байгааг харав уу?” эсвэл “чи ямар эцэгтэйгээ мэдэв үү?” гээд нулимс унагаадаг. Ингэж хэрхэвч болохгүй. Үр хүүхэд чинь таны сэтгэл зүйч байх ёсгүй. “Би энэ бүхнийг үр хүүхдийнхээ төлөө л тэвчиж байна” хэмээх улиг болсон хэллэгний тухайд гэвэл... Хүүхнүүд минь, та нар хүчирхийллийг хэдий чинээ удаан тэвчинэ, үр хүүхдийн чинь толгойд хохирогчийн сэтгэлгээг төдийн чинээ лав сууж өгнө! гэдгийг тогтоож ав.

Үр хүүхдийнхээ төлөө чухал зүйл хийе л гэвэл хүчирхийллээс үтэр түргэн холд. Хүүхэд чинь эцгээ өдөр бүр агсам тавьж эхэд нь гар хүрэхийг харж сууснаас хаа нэгтээ түрээсийн байранд эсвэл хамаатныдаа нэг хэсэг сэтгэл тайван байсан нь дээр. Бүхнийг шийдэж болно гэдэг үгэнд би дуртай. Та амьдралаа ХЭЗЭЭД шинээр эхлүүлж болно. Эхний алхам бол сэтгэл зүйчид хандах явдал. Учир нь асуудал таны эр нөхөр, дарга эсвэл эдийн засгийн хүнд нөхцөл байдалд бус, харин таны ТОЛГОЙД байгаа юм. Нэгэнт асуудал ӨӨРТ чинь байгаа болохоор амьдралаа та ӨӨРӨӨ л өөрчилж чадна.

- Михаил Лабковский

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.