
Улаанбаатар хотын ногоон бүсийн ойгоор бүрхэгдсэн нийт талбай 95233 га бөгөөд үүнээс 90647 га талбайд байгалийн ой тархан ургаж, гарал үүслийн хувьд байгалийн аясаар сэргэн ургасан шилмүүст ой зонхилж байна. Ногоон бүсийн ойгоор бүрхэгдсэн талбайн 17.3 % буюу 16520 га талбайд хушин ой ургадаг.
Хушин ой нь ус цуглуулах, мөнх цэвдгийг тогтоон барих, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, биологийн олон янз байдлын амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх экологийн өндөр ач холбогдолтой юм.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хөнөөлт шавжийн олшрол, ойн түймэр, хууль бус дагалт баялаг ашиглалт зэргээс шалтгаалан хушин ойд байгалийн сэргэн ургалт хангалтгүй, моддын өсөлт, ургалт буурах хандлагатай байна.
Судалгааны дүнгээс үзэхэд, ногоон бүсийн хушин ойн төлөв байдлын үнэлгээгээр моддын 60 гаруй хувь нь өсөлт саарч буй, 30 гаруй хувь нь өсөлт нь зогсож, доройтож буй ангилалд хамаарагдсан байна.
Нийслэлийн Байгаль орчны газар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.