Амьдрахад садаа болдог олон дутагдлын нэг бол ЗӨРҮҮД ЗАН

Twitter Print
2021 оны 04-р сар 28-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

Та бидний сайхан амьдрахад садаа болдог олон дутагдлын нэг бол ЗӨРҮҮД ЗАН. Буруу гэдгийг нь мэдсээр байж зөрүүдэлж зүтгэдэг зөрүүдлэлийн дээд хэлбэрийн төлөөлөл Монголоор дүүрэн байна!

Хагас алхам ухрахад л хажуугаар нь өнгөрөөд явахыг, хагас минут хүлээхэд л хамаг асуудал шийдэгдэхийг тэвчиж чаддаггүй зөрүүдийг хаа нэгтээгээс хайгаад хэрэггүй, хажууд чинь л зогсож байгаа! Хажуугаараа гаргаад явуулмаар байв ч дийлэгдчих гээд л, доор нь орчих гээд байгаа юм шиг санагдаад байна уу, хөө?

Цахилгаан шатанд түрүүлээд орчихвол л амьдрал чинь сайжрах гээд байгаа, тийм ээ? Зөрж сөрж зогсохоо болиод, бусдын доор орж, бууж өгч үзээрэй, асар их цаг мөнгө хэмнэнэ шүү, амьдрал чинь тайван амгалан болно шүү, алдрын оргилд ч хүрч мэднэ шүү, аархуу шаралхуу ахан дүүс минь!

Монгол хүний бас нэгэн дутагдал бол бол буруу үйлдэл хийсэн, алдаа гаргасан шалтгаанаа олдоггүй, эргэн тойрноосоо хайдаг дутагдал. Ийм тохиолдолд алдаа дахин давтагдах магадлалтай. Өөрийн чинь буруу биш байсан ч "өөрийгөө буруутган" цаашид хичээвэл буруу давтагдахгүй байх өндөр магадлалтай!

Нийгмээ, эргэн тойрноо, өөрийгөө хараарай, шинжээрэй! "Ёстой энэ дуракуудаас нэгмөсөн болж байна аа" гэсэн хүмүүс л таныг хүрээлж байгаа даа.

"Миний буруу биш байхад тэнэг юм шиг юу гэж өөрийгөө буруутгах юм бэ" гэж зарим хүн унтууцдаг. "Мэдсээр байж ийм юманд орооцолддог би ер нь яасан тэнэг хүн бэ" гэж бодож байвал та дараагийн удаа тэнэгтэхгүй байх магадлалтай, үүнийг л "өөрөөсөө бурууг хай" гэж хэлээд байгаа ухаантай юм л даа.

Буруутан хайдаг, буруугүй танд амжилт хүсье!

Дэлэгийн Төмөрбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.