Нөхөрсөг тоглолтууд боллоо

Twitter Print
2014 оны 07-р сар 25-нд 16:19 цагт
Мэдээний зураг,

Улс орнуудын хөлбөмбөгийн лиг амарч буй энэ өдрүүдэд нөхөрсөг тоглолтууд хийж байна. Өчигдөр зуу гаруй клубууд нөхөрсөг тоглолт хийснээс тоймлон дүнг нь хүргэе. Английн “Челси” Германы “Вольфесбург”-тэй 0:0-ээр тэнцсэн бол Францын “ПСЖ” нутгийн баг “Ницце”-г 2:1-ээр хожсон аж. Мөн “Шальке”-“Россейнхэм” 11:0, “Атлетико Мадрид”-“Нуманси” 1:0, “Рапид Вена”-“Галатасарай” 3:1,”Ден Бош”-“Херкулес” 2:0, “Веллингтон Финикс”-“Вест Хэм” 2:1, “Палермо”-“Мультибак” 6:0, “Вердер Бремен”-“Уолкер Инсбрук” 5:2, “Халл Сити”-“Нью Йорк Сити” 2:0, “Роттердам Юнайтед”-“Ноттингам Форест” 1:0-ээр тус тус хожсон бол “Кристал Палас”-“Колумбс Крей” 2:2, “Фейноорд”-“Реал Сосьедад” 1:1, “Лион”-“Севилья” 0:0-ээр тэнцсэн байна.

Энэ сарын 23-нд Английн “Манчестер Юнайтед” АНУ-ын “Лос Анжелес Галакси” багтай нөхөрсөг тоглолт хийхдээ 7:0-ээр бут ниргэсэн. Өнгөрсөн улирлыг олон таагүй дурсамжаар үдсэн “Улаан чөтгөрүүд” шинэ дасгалжуулагчийнхаа хүчээр ирэх улиралд дээгүүр өрсөлдөнө гэдгээ Янкуудын эсрэг үзүүлсэн тоглолтоороо харууллаа.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.