Ганцаардсан ээж хамгийн үглээ, ууртай

Twitter Print
2021 оны 01-р сар 02-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Япончууд бусдад төвөг тарихгүй байх талаар хүүхдүүддээ бага балчир байх үеэс нь захидаг. Японд олон жил амьдарсан гадаад иргэд ч мөн адил энэ үзлийг явсаар баримталдаг болно.

Бусдад төвөгтэй учир олон нийтийн газар утсаар ярьж болохгүй, чанга дуугаар ярьж болохгүй, гэр орондоо гүйж харайхдаа бусдыг бодно. Тийм ээ, ингэж байж л олон сая хүн амтай хүмүүсийг атгасан гар шиг цул болгодог байх. Миний энэ орчин, нийгмээс мэдрэх болсон нэг зүйл бол Ганцаардал. Бусдад гэм хоргүй амьдрах эрмэлзэл нь явсаар өөрийгөө бусдаас хязгаарлах эх үүсвэр болдог шиг. Ингээд хийчихбэл түүнд ажил удчихна, тэгээд хэлчибэл сэтгэлд нь юм хийчихнэ, тэгсэнд орвол чимээгүй энүүхэндээ болгочихъё...

2018 оны хэвлэл Сасаки Масамигийн (насаараа хүүхэдтэй харьцаж ажилласан 83 настай эрэгтэй) номыг уншаад Ганцаардлын тухай эрхгүй бодов. Ганцаардсан ээж нийгэмд хамгийн хөнөөлтэй хүүхдийг хүмүүжүүлдэг ажээ. Угаас хүн гэдэг нийгмийн амьтан учир өөрөөсөө бусадтай зохист харилцааг үүсгэн, харилцан ярилцах чухлын талаар удаа дараа дурджээ. Хамгийн болохгүй хүүхэд хүмүүжил бол Эцэг эх хүүхэд гурваас өөр харилцаа үгүй хүмүүжлийг хэлдэг. Дайны цагт эр нөхрөө алдсан ээжүүд тосгоноороо хүүхэд хүмүүжилд анхаарлаа хандуулдаг байсан бол одоо гэрээс гардаггүй ээж хүмүүжүүлдэг болсон.

Ганцаардсан ээж хамгийн үглээ, ууртай. Ингээд хүүхдээ бас хүнтэй харьцуулахгүй, гадагшаа гаргахгүй өсгөдөг. Хүүхэд ирээдүйд нийгэмд бие дааж чадахгүй ба хамгийн эмгэнэлтэй нь өөрийн өсгөсөн эцэг эхээ буруу шаана. Найз нөхдөөсөө сурах ёстой харилцааг, гурав дөрөв дахь этгээдүүдээс мэдэх ёстой туршлага юу ч үгүй үлддэг. Эцэг эхтэйгээ таарамжгүй хүүхэд өөрөөсөө дор хүнийг дээрэлхэдэг судалгаа хүртэл гарчээ. Ажиглаад байхад, Япончууд энэ үзлээсээ болж их ганцаардаж байна даа... Үүнийг нь нэг Америк хүүхдийн сэтгэл судлаач анзаараад "Бусдад төвөг удахгүй байх"-ыг зорилгүй "Бусдад тус хүргэдэг болох" гэсэн үзлээр хүмүүжүүлэх хэрэгтэй гэж бичиж байсан.

Бидэнд харин алтан дундаж хэрэгтэй.

Эх сурвалж: Ээнээгийн тэмдэглэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Охин

      (192.82.73.168) 2021-01-02 21:47
      • 0
      • 0

      Харин тийм ээ. Манайд бас нэг байна. Хар там.

      Хариулах