Улсын ч бай хувийн ч бай цэцэрлэгүүд жигд төлбөртэй болмоор байна

Twitter Print
2020 оны 09-р сар 13-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

Цэцэрлэгт сард 1 хүүхдэд зарцуулах төсвийг тодорхой болгоод эцэг эх нь энэхүү төсвийн 10-20 хувийг гэр бүлийн орлогоос хамааран төлдөг тогтолцоонд шилжие. Тухайн өрх айл орлогогүй бол төлбөргүй гэсэн үг. 

1 сард 1 хүүхдэд зарцуулагдах төсөв 250 мянган төгрөг бол эцэг эх нь 25-50 мянган төгрөг 500 мянган төгрөг бол эцэг эх нь 50-100 мянган төгрөг төлнө гэсэн үг юм. Төсөв 250 мянга уу? 500 мянга уу? үүнийгээ тодорхой болгочих. Стандартаа сайн бариад боломжийг нь бий болгочихвол хувийн цэцэрлэг бий болгочих мянга мянган барилга, байшинтай хүмүүс байж л байна.

Гэр хороолол, хотын захын хүүхдүүдээ жаахан энэрч бодмоор байна аа. Хотын төвд ч гэсэн дан 500 мянган төгрөгнөөс дээш төлбөртэй хувийн цэцэрлэгүүдэд хүүхдүүдээ өгч байна шүү дээ. Энэ нь бас л том дарамт болж байна. Яагаад жигд хөгжлийн асуудлыг бид тавихгүй байна аа. Нэмж хэдэн зуун цэцэрлэг барина гэж яриад буйг бодоход төсөв байгаа гэсэн үг. Төсөв байгаа юм бол хувийн цэцэрлэгүүдээ дэмжээд явбал нэмж барилга байшин барихгүй амар баймаар санагдах юм. Норвегид бол Family barnehage-Гэр бүлийн цэцэрлэг гэсэн статустай хувийн цэцэрлэгүүд олноор байна. 6-аас эхлээд 80 хүртэл хүүхэдтэй.

Эдгээр цэцэрлэгт хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд шаардагдах байр байшин, тоглох тоглоом, тоглоомын талбай, багш боловсон хүчин гээд бүгд л стандарт барьж байна даа. Манайд улсын цэцэрлэг үнэгүй гээд 60 хүүхдийн байранд 100 гаран хүүхэд шахаад оруулчихаж байхад юун хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, хоол ундны хүрэлцээ, эрх чөлөөний асуудал вэ? гэдэг л болоод байна.

Др. М.Найданхүү

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.