Бразил дэлхийн аваргад хамгийн олон хожил авчээ

Twitter Print
2014 оны 07-р сар 26-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Энэ зун дэлхий нийтийг хөлбөмбөгийн гайхамшгаар аялуулсан “Бразил 2014” тэмцээн өндөрлөөд удаагүй байна. ХХ удаагийн “World cup”-т Герман түрүүлж олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Немцүүд дөрвөн дэлхийн аварга дараалан медаль хүртсэн анхны улс болон бол довтлогч М.Клозе 16 гоол оруулсан үзүүлэлтээр бүх цаг үеийн мэргэн буучын алдар хүртсэн аж. Мөн хагас шигшээд Бразилыг 7:1-ээр бут ниргэсэн нь энэ тэмцээний түүхэнд шөвгийн дөрөвт хамгийн том ялалт байгуулсан шигшээ баг болжээ.

Мөн 1930 оноос хойш Америк тивд болсон дэлхийн аваргад Европын баг түрүүлж үзээгүй байв. Харин 2014 онд Бразилд болсон тэмцээнд Герман түрүүлж Өмнөд Америкт алтан медаль хүртсэн анхны улс болон түүхэнд үлдлээ. Өмнө нь 1930 онд Уругвай зохион байгуулж түрүүлсэн бол 1950 онд Бразилд болоход Уругвай хоёр дахь удаагаа түрүүлсэн. 1962 онд Чили, 1970 онд Мексикт болоход Бразил түрүүлсэн аж. 1978 онд Аргентин нутаг дээрээ анх удаа “Алтан дагина” өргөж, 1986 онд Мексикт Д.Марадона ахлагчтай Аргентин дэлхийн хошой аварга цол хүртсэн юм. 1994 онд АНУ анх удаа дэлхийн аваргыг зохион байгуулж Ромарио тэргүүтэй Бразил Италийн торгуулийн цохилтоор хожиж “Жулья Рим”-ийн цомыг үүрд хадгалах эрхтэй болсон.

Хөлбөмбөгийн дэлхийн аваргад медаль хүртсэн болон дөрөвдүгээр байр эзэлсэн улсууд

Улсын нэр

О/Т

Т/Т

Хожил

Тэнцээ

Х/дол

Гоол

Мед

1

Бразил

20

104

70

17

17

221-102

5-2-2

2

Герман

18

106

66

20

20

224-121

4-4-4

3

Итали

18

83

45

21

17

128-77

4-2-1

4

Аргентин

16

77

42

14

21

131-84

2-3-0

5

Уругвай

12

51

20

12

19

80-71

2-0-0

6

Франц

14

59

28

12

19

106-71

1-1-2

7

Англи

14

62

26

20

16

79-56

1-0-0

8

Испани

14

59

29

12

18

92-66

1-0-0

9

Голланд

10

50

27

12

11

86-48

0-3-1

10

Чехословак

8

30

11

5

14

44-45

0-2-0

11

Унгар

9

32

15

3

14

87-57

0-2-0

12

Швед

11

46

16

13

17

74-69

0-1-2

13

Польш

7

31

15

5

11

44-40

0-0-2

14

Австри

7

29

12

4

13

43-47

0-0-1

15

Португал

6

26

13

4

9

43-29

0-0-1

16

АНУ

10

33

8

6

19

37-62

0-0-1

17

Чили

9

33

11

7

15

15-40

0-0-1

18

Хорват

4

16

7

2

7

21-17

0-0-1

19

Турк

2

10

5

1

4

20-17

0-0-1

20

Югослав

8

33

14

7

12

55-42

0

21

ЗХУ

7

31

15

6

10

53-34

0

22

Бельги

12

41

14

9

18

52-66

0

23

Болгар

7

26

3

8

15

19-53

0

24

БНСУ

9

30

5

9

16

31-67

0

 
Хүснэгтийн тайлбар:
 
О\Т- Оролцсон тэмцээний тоо

Т\Т- Тоглосон тоглолт

Х\дол- Хожигдол

Мед- Нийт авсан медаль, алт, мөнгө, хүрэл

Сүүлийн таван улс дэлхийн аваргын дөрөвдүгээр байр эзэлсэн

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.