Япончуудын Олимптой холбоотой сонирхолтой түүх

Twitter Print
2021 оны 07-р сар 22-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Япончууд хамгийн анх 1964 онд зуны Олимп зохион байгуулж байлаа. Энэ Олимп Монголын баг, тамирчдын оролцсон хамгийн анхны Олимп байсан юм.

Япончууд энэ удаагийн Олимпийн наадамтай нийлээд нийт гурван удаа Зуны олимпийг зохион байгуулах эрх авч байлаа. 1940 онд, 1964 онд тэгээд одоо 2020 онд. Харин 1937 онд Япончууд Хятад руу дайран орсоноор Олимпийн наадам зохион байгуулах эрхийг нь хураан авч Финляндад зохиохоор өөрчилж байсан түүхтэй.

Гэхдээ Дэлхийн хоёрдугаар дайны улмаас 1940 болон 1944 онуудад Олимпийн наадам зохиогдоогүй юм.Ингээд 1952 онд Финляндад 1964 онд Японд зуны Олимпийн наадам тус тус зохиогдож байв. Финляндын Хелсинкид болсон зуны Олимпийн наадам нь Олимпийн бамбарыг нисэх онгоцоор зөөвөрлөсөн анхны тохиолдол болж байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш ердөө 20 хүрэхгүй жилийн дотор Япончууд эдийн засгаа дахин сэргээж, 1964 он гэхэд нэг хүнд ноогдох Дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд ДӨРӨВДҮГЭЭРТ жагсаж байсан юм.

Япончууд анх 1912 онд Олимпийн наадамд оролцож, 1920 онд анхны медалиа, 1928 онд анхны АЛТАН медалиа авч байснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 439 медаль хүртэснээс 156 нь Алтан медаль юм. Түүнчлэн Япончууд жүдогийн төрөлд хамгийн олон алтан медаль хүртжээ.

Стокхолмд болсон 1912 оны Олимпт Японы 2 тамирчин богино зайн гүйлт болон марафоны төрөлд оролцож байсан юм. Харин 2016 оны Риогийн Олимпт Япончууд хамгийн олон буюу 338 тамирчинтайгаар оролцож 41 медаль хүртэснээс 12 нь алтан медаль байжээ. Тэгвэл энээ жил Япончууд нийт 552 тамирчинтайгаар Олимпийн наадамд оролцох юм байна.

2024 оны Зуны Олимп Парист зохиогдох бөгөөд Парис хот 1924 онд анх зохиож байснаасаа хойш яг 100 жилийн дараа Олимпийн наадмыг дахин зохион байгуулах юм. Энэ жилийн Олимпийн бамбарын уриа нь “Итгэл бидний замыг гэрэлтүүлнэ”.

Г.Ганхүү

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.