Аюурведад хуруу тус бүр нь гал, агаар, ус, газар шороо, огторгуй гэсэн таван элементтэй холбоотой гэсэн гүн ухаан юм

Twitter Print
2023 оны 06-р сар 01-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Энэтхэг улсын нэгэн танигдсан уламжлал бол гараараа хооллох явдал юм. Энэ нь сүнслэг итгэл үнэмшилтэй ихээхэн холбоотой байдаг.

Уламжлалт анагаах ухааны систем болох Аюурведа хуруу тус бүр нь гал, агаар, ус, газар шороо, огторгуй гэсэн таван элементтэй холбоотой гэсэн гүн ухаан юм.

Эхний элемент болох шороо нь хамгийн доод суурь буюу энерги үйлдвэрлэгддэг хэсэг юм. Уг хэсэгт үүссэн энерги биед тархахын тулд орон зай хэрэгтэй. Үүнийг огторгуй буюу хамгийн сүүлийн элемент хариуцан гүйцэтгэдэг.

Энерги үйлдвэрлэх, түгээх үүрэгтэй махбодууд өөрчлөгддөггүй шинж чанартай ба гал, ус, агаар нь хүний биеийн онцлогийг тодорхойлогч махбодууд бөгөөд эдгээр 3 махбод биед ямар харьцаатай байгаагаас шалтгаалаад хүн бүрийн бие, сэтгэл харилцан адилгүй байна гэсэн үг.

1. Газар шорооны элементийн тэнцвэргүй байдал нь жин хасах эсвэл жин нэмэх өвчин үүсгэдэг

2. Огторгуйн элемент тэнцвэргүй бол ярианы эмгэг гэх мэт өвчин үүсгэдэг.

3. Галын элементийн тэнцвэргүй байдал нь хоол боловсруулалтанд сөргөөр нөлөөлж ходоодны зарим өвчинг бий болгодог.

4. Агаарын элементийн тэнцвэргүй байдал нь суулгалт өвчин үүсгэдэг.

5. Усны элементийн тэнцвэргүй байдал нь цус өтгөрөлт, ханиад, астма зэрэг өвчин үүсгэдэг.

Аюурведа бол хувь хүнд илэрсэн шинж тэмдгийг эмчлэхээс илүүтэйгээр хүнийг бүхэлд нь буюу бие, оюун санаа, мөн чанарыг цогцоор нь эмчилдэг анагаах систем юм.

Жишээ нь:

Бий болсон стресс бидний дархлааны системийг устгадаг бөгөөд дархлааны систем гэмтэх үед бид өвчинд илүү өртдөг гэдгийг бүгд мэдэх билээ.

Түүнчлэн бидний оюун санаа тайван байх үед уураг тархи бүх биеэр тархсан бохирдол, хорт бодисыг гадагшлуулж, аз жаргалтай, эрүүл гэсэн мэдрэмжийг төрүүлж байдаг.

Аюурведа нь амьдралыг хувь хүн болон тэдний бие болон орчин хоорондын энерги, мэдээлэл солилцоо гэж хардаг. Бидний орчин үр өгөөжтэй бол бид сэргэнэ. Бидний орчин хортой бол бид өвчилнө.

Түүнчлэн хортой орчноос хэрхэн ангижрах, өөрсдийгөө эрүүл орчноор хэрхэн хүрээлүүлэхийг судлах нь эрүүл мэндэд хамгийн чухал зүйл юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.