Карго ачаанд ариутгал хийснээс хойш хоёр цагийн дараа гаалийн бүрдүүлэлт хийн олгохоор болжээ

Twitter Print
2020 оны 06-р сар 09-нд 09:43 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсад ирэх карго ачааг халдваргүйжүүлсний дараагаар 21 хоног, эм эмнэлгийн хэрэгслийн 72 цаг тусгаарлан олгох тухай 1106 дугаарт албан бичгийг УОК-оос зургаадугаар сарын 4-ний өдөр гаргасан нь өчигдөр олон нийтэд ил болж, цахим сүлжээнд цацагдсан юм. 

Харин нөхцөл байдлаас шалтгаалж өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, карго ачаанд ариутгал халдваргүйжүүлэлт хийснээс хойш хоёр цагийн дараа гаалийн бүрдүүлэлт хийн, олгохоор болсон тухай Гаалийн ерөнхий газраас мэдэгдлээ.

Tserendemberel Sukhee-н зураг.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.