Ханиад хүндэрсэн үед адууны махаар ороолт хийх арга

Twitter Print
2020 оны 01-р сар 06-нд 14:26 цагт
Мэдээний зураг,

Ханиад хүрсэн, хүндэрч байгаа ханиаданд хамгийн үр дүнтэй арга бол адууны махан ороолт хийх. Гэвч энэ аргыг хүмүүст санал болгоход "салхи авбал хүндэрдэг гэсэн", "хүндрүүлчихвэл төвөг, айж байна" гэх ээжүүдтэй олон таарч байлаа.

Гэтэл ээж хүнд үрийнхээ төлөө чадахгүйгээ чадах, мэдэхгүйгээ мэдэх, давахгүй гэсэн даваагаа давах их хайр, их хүч байдаг юм шүү дээ. Өөртөө итгэлтэй, зоригтой бай ээжүүд минь. Өвдсөн хүүхдэд эмчилгээнээс гадна асаргаа маш чухал байдаг. 2-3 хоногт арай илүү анхаарал халамж тавихад л хүүхэд дорхноо сэргээд ирдэг. Энэ удаад адууны махаар ороолт хийх аргын талаар оруулъя. 

1. Адууны махыг хүүхдийн ар дал, уушиг дээр тавина гэж бодоод хэмжээг нь тааруулаад маш нимгэн зүсээд тасалгааны хэмд маш сайн гэсгээнэ.

2. Буцалж байгаа савтай усанд махаа дөнгөж 1-2 секунд дүрээд гаргаж ирээд усыг нь сайн базаад шууд хүүхдийн ар даланд тавина.

3. Адууны мах дээрээ нимгэн гялгар уут тавиад дээрээс нь нимгэн даавуу тавиад шархны уян боолтоор боож өгнө. (Уян боолт аптект элбэг байдаг. Хүүхдэд ороолт хийхэд нимгэн, хөдөлгөөнд саадгүй, зөөлөн хамгийн эвтэйхэн байдаг)

4. Өглөө нь адууны махаа аваад цэвэр даавуу тавиад дахиад л ороогоод ороолттой нь өнжөөрэй. Тэгвэл хүүхэд цээжээр салхи авахаас сэргийлнэ. Энэ эмчилгээг хүүхдийн ханиадны байдлаас шалтгаалан 3-5 хоног тавихад ямар ч эм уулгүйгээр цээж тавигдаж, цэр ховхорч, улмаар цэр шимэгдэхэд маш үр дүнтэй арга шүү. 

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухааны төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.