Венад болсон зэвсэгт халдлагын сэжигтнээр 14 хүнийг баривчиллаа

Twitter Print
2020 оны 11-р сар 05-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Венад болсон зэвсэгт халдлагын улмаас 5 хүн, тэдгээрийн дунд халдлага үйлдсэн 1 этгээд нас барж, 22 хүн бэртсэн, тэдний 7 нь маш хүнд амь нас нь эрсдэлтэй байна гэдгийг Дотоод хэргийн сайд Карл Нэхаммер мягмар гарагийн өглөө нотлов.

Халдлагыг зогсоох арга хэмжээний хүрээнд 15 байшинд нэгжлэг хийж, 14 сэжигтнийг баривчилсан байна.

Дотоод хэргийн сайд “халдлагыг хамтран үйлдсэн этгээд байгаа эсэх талаар баталгаатай нотлох баримт одоогоор байхгүй, иргэдээс ирүүлсэн маш олон тооны зураг бичлэгийг мэргэжилтнүүд судалж байна” гэж мэдэгдэв.

Халдлагын үеэр 2 эмэгтэй, 2 эрэгтэй гэм зэмгүй иргэн нас барж, 1 цагдаагийн албан хаагч буудуулж бэртсэн байна. Хотын төвийн дүүргүүдэд тогтоосон цагдаагийн хамгаалалтын бүс хэвээр байгаа бөгөөд хөрш зэргэлдээ орнуудтай тохиролцсоны үндсэн дээр хилийн хамгаалалтыг чангатгасан байна.

Холбооны Ерөнхийлөгч Ван Дэр Бэллен, Холбооны Канцлер Себастиан Курц нар болсон үйл явдалтай холбогдуулан нийтэд хандаж “Австри Улс хүнлэг сэтгэлгүй террорист үйлдэлийн эсрэг тууштай тэмцэж, шаардлагатай арга хэмжээг авна” гэж мэдэгдэв. Мөн халдлагад өртсөн хүмүүсийн гэр бүлд хандаж хүнд үеийг даван туулах чадалтай байхыг хүсч, эмгэнэл илэрхийлэв. Австри Улсад улс даяар 3 хоног гашуудал зарлав.

Л.Отгонбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.