Монголын залуучуудын холбооны байранд гал гарчээ

Twitter Print
2014 оны 07-р сар 28-нд 11:48 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Онцгой байдлын газарт амралтын өдөр Монголын залуучуудын холбооны байранд гал гарч байна гэсэн дуудлагыг өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад жижүүрийн өрөөний цахилгааны дамжуулагч утсанд богино холболт үүсэн байсныг аюулгүй болгосон байна. 

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, БҮК-ийн 54 дүгээр байранд гал гарч байна гэсэн дуудлагын дагуу Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад Б цахилгаан тогоогоо залгаатай орхиж явсан байсныг аюулгүй болгосон. Мөн есдүгээр хороо, Буянт ухаагийн 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу унтраажээ. Үүний зэрэгцээ Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн зуслангийн Цуурайтын аманд байшингийн мансардны хэсэг шатаж байсныг унтраасан байна. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.