
Fete nationale Belge
Монгол нутгийн нэг жижигхээн аймгийн дайтай газар нутагтай хирнээ Европын холбооны төв болсон Бельги улсын тусгаар улс болон тогтсон баярын өдөр өнөөдөр тохиож байна.
Jules César-ын Ромын эзэнт гүрний үед түүний захын нэг муж Gallia Belgica гэж нэрлэж байсан энэ газар герман, франц, голланд, люксебург үндэстнүүд холилдон амьдарч дундад зууны үед худалдаа, далайн тээвэр хөгжсөн түм түжигнэсэн баян орон байж.
Дараа нь Европын орнуудын дайн тулааны түшиц газар болж тэмцэлдэж байснаас 1815 оын Waterloo-гийн тулаан. Энэ тулаанд Германы гүнгийн удамт Léopold de Saxe-Cobourg (1790-1864) оросын армийн талд орж Napoléon I-ын эсрэг тулалдаж явсан залуу хожим нь Бельгийн анхны хаан болжээ.
1830 онд Белгид тусгаар тогтнолын хувьсгал ялж биеэ даасан бүрэн эрхэд Бельги улсыг тунхаглан Үндсэн хуулиа батлаж 1831 оны 6-р сарын 4ний үндэсний Их хурлын санал асуулгаар Бельгийн хаант улсын хаанаар Léopold de Cobourg-ыг Белгийн Вант улсын "анхны" эзэн хаанаар өргөмжилжээ.
Энэ үед Англид амьдарч байсан залуу цэргийн жанжин усан онгоцоор Францаар дамжин La Panne-д \Бельгийн\ ирэн, тэндээсээ сүйх тэргээр явсаар үдээс өмнө Белгийн парламентийн танхимд тангарагаа өргөсний дараа үдээс хойш Брюселийн Plaсe Royale талбайд нийт ард түмэндээ хандаж үг хэлсэнээр энэ өдрийг Белгийн үндэсний баярын өдөр болгон тэмдэглэх болсон байнаа.
Залуу хаан ганц бие байсан ба Францын хаан Louis-Philippe I-тэй удаан нухацтай хэлцэл хийсний дараа түүний охин Louise d'Orléаns-той гэрлэж 3 хүүхэдтэй болсоноос одоо ч удам угсаа нь тасраагүй уламжилаад явж байна.
2013 онд Бельгийн хаан Albert II хаан ширээгээ том хүү Philippe-дээ шилжүүлж энэ өдөр Бельги орон шинэ хаантай болсоноор Парламентын засаглалтай Бельгийн Вант улс өнөөдөр үндэсний баяраа тэмдэглэж байна.
Р.Этүгэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.