
Үсний будаг хуйхыг илүү тослог болгох хандлагатай байдаг гэнэ. Ингэж тослогтсон үсийг угаах болгонд өнгөө улам бүр алддаг байна. Үсээ угаах бүрдээ будагтай үсний ангижруулагч хэрэглэх ба зарим үед шампуньдалгүй зөвхөн ангижруулагч хэрэглэсэн ч болно. Мөн аммиак буюу шүвтэр агуулаагүй будаг өнгөө удаан барьдаг юм.
Сануулга: Улаан будаг амархан өнгөө алддаг. Улаан өнгийн будаг илүү том молекултой учир үсэнд гүн шингэж чаддаггүй байна.
ҮСЭЭ БАГА УГАА
Будагтай үсний өнгийг удаан барих шалгарсан арга бол бага угаах. Долоо хоногт хоёроос гурван удаа угаахад хангалттай. Хэрэв та үсээ сайн ангижруулбал тослогтох нь бага юм шүү.
ХУУРАЙ ШАМПУНЬ ХЭРЭГЛЭХ
Хэрэв боломжтой бол хэт тослогтсон өдрүүдэд будагтай үсний хуурай шампунь хэрэглээрэй.
ҮСЭЭ БУДУУЛСНААСАА ХОЙШ…
Дөнгөж будуулсан бол будгаа тогтворжуулах зорилгоор багадаа 48 цаг үсээ бүү угаагаарай. Ингэхдээ 3-4 өдөр үсээ угаахгүй байж чадвал бүр сайн.
ШҮРШҮҮРТ ОРОХДОО…
Үсээ бага угаах зөвлөгөөг дагаж байв ч шүршүүрт орох хэрэгтэй бол малгай өмсөж эсвэл үсээ шуугаарай. Шүршүүрийн ус үсний будгийг амархан алдуулдаг байна.
Будагтай үсээ хүйтэвтэр усанд угаагаарай
Бүлээн эсвэл, хүйтэвтэр усанд угаагаарай. Халуун ус нь үсийг хуурайшуулахаас гадна үсний хэлхээг нээдэг учир будгийн молекул алдагдахад хүргэдэг байна.
БУДАГТАЙ ҮС АРЧИЛГАА ШААРДДАГ ЮМ ШҮҮ
Будгаа удаан барихыг хүсвэл үсэндээ хэрэглэж буй бүтээгдэхүүнүүдээ ч нэг бодож үзээрэй. Үсний шампунь, ангижруулагч, тос гээд хэрэглээндээ будагтай үсний зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэх нь тогтцыг сайжруулна. Мөн сульфаттай бүтээгдэхүүнээс аль болох татгалзаарай. Сульфат нь давс агуулдаг учир үсийг хуурайшуулж, будгийн молекул алдагддаг байна. Үүнээс гадна нарнаас хамгаалагч агуулсан бүтээгдэхүүн хэрэглэн үсийг гандахаас сэргийлнэ.
ҮСЭЭ ДОЛОО ХОНОГТ НЭГ УДАА ЧИЙГШҮҮЛ
Нойтон үснийхээ угт будагтай үсний чийгшүүлэгч түрхэн үзүүр хүртэл нь самнаж тараагаарай. Дараа нь зөөлөн алчуураар ороох, эсвэл үсээ шуугаад 30 минут хүлээ. Ингэснээр таны үс илүү өнгөлөг гялалзсан болдог байна.
ҮСЭЭ СЭНСДЭХ, ИНДҮҮДЭХИЙН ӨМНӨ…
Үсээ бүрэн хатсаны дараа халуун сэнс, индүү хэрэглээрэй. Гэвч эдгээрийг аль болох бага хэрэглээрэй.
ЭРҮҮЛ МЭНДДЭЭ Ч АНХААР
Үсээ өнгөлөг торгомсог байлгахад таны хооллолт чухал юм. Төмөр ихээр агуулсан хүнс хэрэглэснээр үсний ургалт сайжран, бат бөх болж, хуйх чийгшдэг байна. Эдгээр хүнсэнд бараан мах, калори багатай бяслаг, өндөгний цагаан, бууцай, буурцаг, төрөл бүрийн жимс, самар, хүнсний ногоо орно. Мөн B, C витамин зэрэг нэмэлт бэлдмэл хэрэглэж болно.
УСАНД СЭЛДЭГ БОЛ…
Бассейнд орохоосоо өмнө үс хамгаалах бүтээгдэхүүн түрхэн будгаа хамгаалж болно. Мөн усны малгай тогтмол өмсөөрэй.
Эх сурвалж: Амьдралын 4/1
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.