
Талибан охид эмэгтэйчүүдийг их дээд сургуульд сурахыг хоригложээ
Өнгөрсөн мягмар гарагт Афганистаны Дээд боловсролын яам тус улсад шйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн бүх их дээд сургуулиудад эмэгтэйчүүдэд дээд боловсрол олгохыг хориглох тухай захирамж гаргажээ.
Өмнө нь Афганистаны төрийн эрхийг барьж буй Талибан хөдөлгөөн эмэгтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын дунд ахлах сургуулиудад суралцахыг нь хориглосон шийдвэр гаргасан билээ.
Талибан хөдөлгөөн өнгөрсөн оны 8-р сард Афганистан улсын төрийн эрхэнд гарснаас хойш их дээд сургуулиуд эрэгтэй эмэгтэй оюутнуудыг тусдаа ангид суулгах, өөр өөр хаалгаар оруулах журам хэрэгжүүлж, эмэгтэй оюутнуудад зөвхөн эмэгтэй эсвэл ахмад насны эрэгтэй багш хичээл заахыг зөвшөөрсөн журам баримталж байсан юм.
Эмэгтэйчүүдэд дээд боловсрол олгохыг хориглох шийдвэрийг олон улс буруушааж байна. АНУ-ын засгийн газар үүнийг байж боломгүй асуудал гэсэн бол Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен уг шийдвэрт ихээр цочирдсон гэдгээ илэрхийлсэн байна.
Афган охид эмэгтэйчүүдийг хариуцсан АНУ-ын тусгай элч Рина Амири Талибан хөдөлгөөн 1990-ээд онд төр барьж байхдаа хэрэгжүүлж байсан бодлогуудаа дахин сэргээж байна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Өнгөрсөн лхагва гарагийн өглөө Кабулд үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулиуд эмэгтэй оюутнуудын өмнө хаалгаа барьж эхэлжээ. Афганистаны зүүн зүгийн Жалалабад хотод их сургуулийн гадаа Афганистаны засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн иргэд жагсаал зохион байгуулжээ.
Афганистаны иргэний болон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид Талибан хөдөлгөөнийг "Афган охид бүсгүйчүүдийг хүчирхийлэл, ядуурал, мөлжлөгт нэрвэгдэхэд хүргэх" ялгаварлан гадуурхсан шийдвэрээ цуцлахыг шаардаж байна.
НҮБ-ын төлөөлөгч Рамиз Алакбаровын зүгээс, "Боловсрол бол хүний наад захын үндсэн эрх. Эмэгтэйчүүдийн суралцах эрхийг хааж боогдуулах нь Афганистаны ирээдүйг үгүй хий байгаатай адил." хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.
Талибанчууд төрийн эрхэнд гарснаас хойш төрийн албанд ажиллаж байсан эмэгтэйчүүдийг ажлаас нь халжээ. Түүнчлэн эмэгтэйчүүдийг хамаарал бүхий эрэгтэй хүнгүйгээр гадуур явахыг хориглож, гадаа явахдаа толгой болон нүүрийг халхалсан хувцас өмсөхийг шаардах болсон юм.
Өнгөрсөн 11-р сард эмэгтэйчүүдийг парк, цэцэрлэгт хүрээлэн, фитнесс болон нийтийн халуун усны газарт орохыг хориглосон билээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Omon
(197.211.52.64) 2022-12-22 18:15Бөөрөө мөнгөөр зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээрээ байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авч байна, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
Хариулах