
“Daily Mail” сонинд мэдээлснээр Энэтхэгийн Утар Прадеш мужийн нэгэн тосгонд 24 настай эмэгтэйг хүчээр хадамд гаргаж хамгаалалт хийгээр ах дүүсээрээ бүлэглэн хүчиндэж гэр бүлийн өшөө авсан байна. Учир нь бүсгүйн ах нь бусдын эхнэртэй хайр сэтгэлийн холбоотой болж, улмаар гэрээс нь оргуулан хамтдаа зугтсан бөгөөд эхнэрээ булаалган доромжлуулсан өнөөх эр эхнэрийнхээ оронд дүү охинтой нь ийнхүү хүчээр шахам хурим хийжээ.
Энэ нь тэдний гэр бүлээс өшөө авах эхний алхам байсан төдийгүй дараа нь бүр аймшигтай зүйл бүсгүйг хүлээж байсныг төсөөлөөгүй байв. Бүсгүйг “өштөнд“ нь эхнэр болгон өгөх шийдвэрийг тосгоны ахлагч гаргасан аж.
“Хэрэв намайг түүнтэй гэрлэхээс татгалзвал тосгон даяараа манай гэрийнхнийг үзэн ядаж, тэд маань зовох байсан учраас би гэрлэхийг зөвшөөрсөн юм“ хэмээн бүсгүй ярьсан байна. Гэвч хуримнаас хойш хэдхэн цагийн дараа нөхөр нь ах дүү нартайгаа нийлэн бүсгүйг зэрлэгээр хүчиндэж, бах таваа хангасан байна.
“Нөхрийн ах дүү нар нь намайг хурим болсон тэр өдөр хүчирхийлсэн. Манай гэр бүлийг чадахын тулд тэр. Харин манай хадам өшөө авах төлөвлөгөөний талаар мэдэж байсан учраас л гэрлэлтийг зөвшөөрсөн гэж надад хэлсэн“ хэмээн хөөрхий бүсгүй ярьсан байна.
Ахынхаа хийсэн хэргийн золиос болж бие сэтгэлийн зовлонд унасан бүсгүй хэдэн өдрийн дараа зугтаж, цагдаа нарт болсон явдлын талаар мэдэгджээ.
Цагдаа нар хүчирхийлэгчдийг барьж хорьсон боловч хэсэг хугацааны дараа суллаж, хөөрхий бүсгүйг өнөөх харгис нөхөрт нь өгөөд явуулжээ. Учир нь цагдаагийн байгууллагын зүгээс бүсгүйг өөрийн хүслээр нөхөрт гарсан хэмээн үзсэн аж.
Өөр нэг хэрэг нь мөн Утар Прадеш мужид гарсан бөгөөд нэгэн тосгоны 3 эр тариан талбайгаа эргээд эгчтэйгээ буцаж явсан 13 настай охиныг бүлэглэн хүчиндээд, тосгоныхонд мэдэгдэнэ гэж хэлснийх нь төлөө амьдаар нь шатаажээ гэж Энэтхэгийн “Daily Mail” сонинд өгүүлжээ. Охины биеийн 80 гаруй хувь нь шатсан бөгөөд шархаа даалгүй нас нөгчсөн байна.
Охины гэр бүлийнхний хэлж байгаагаар залуус охиныг буцах замд нь тосож байгаад ойр газар луу чирч оруулан бүлэглэн хүчинджээ. Хүчиндэгчдийн нэг нь нутагтаа зартай танхай этгээд Рам Бахадур гэгч байжээ гэж “Times of India” сонинд өөр нэг эх сурвалж бичжээ. Охинтой хамт явж байсан эгч нь тосгоныхондоо гүйн ирж мэдээлснээр анх хэргийн тухай мэдсэн бөгөөд гэр бүлийнхнийг газар дээр нь очиход охин аймшигтай түлэгдсэн байдалтай угтжээ.
Одоогоор хэрэгтнүүдийг хайж байгаа бөгөөд гэр бүлийнхэн нь албан ёсоор цагдаад гомдол гаргаагүй байгаа аж.
Энэтхэг улсад жил хэдэн мянган иймэрхүү хэрэг гардаг бөгөөд хохирогчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдүүд байдаг ба ихэнх тохиолдолд эрхээ хамгаалуулж, заргаа авч чадалгүй хохироод үлддэг гэсэн баримт бий.
Ц. Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505
DR UROLOGIST
(102.89.3.207) 2022-03-23 02:12БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах