Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

Twitter Print
2014 оны 07-р сар 28-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Хүн, малын гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/634 дүгээр захирамж гаргалаа.
 
Захирамжаар нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсэг болон 24 цагаар хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулах бүрэлдэхүүнийг баталлаа.  
 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Замын цагдаагийн газрын хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн Сонгинхайрхан дүүргийн “Эмээлт”, Налайх дүүргийн “Цайз трейд” түүхий эдийн захууд, Баянзүрх, 22, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх-Биокомбинатын авто техникийн шалган бүртгэх товчоонуудад 24 цагаар 3 ээлжээр ажиллах юм.  Мөн хяналтын хөдөлгөөнт эргүүлийг Чингис хаан нисэх онгоцны төв буудалд Иргэний нисэхийн ерөнхий газрын Хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба, Төмөр замын төв буудалд Төмөр замын Мэргэжлийн хяналтын алба, Долоон буудал, Гачууртын нутаг дэвсгэрт дүүргийн цагдаагийн суурин пост хариуцан гүйцэтгэнэ.

Энэ хугацаанд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар Авто техникийн шалган бүртгэх товчоогоор нийслэлд орж ирэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, тарваганы арьс түүхий эд илэрсэн тохиолдолд хураан авч Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ хийлгэхээр хүлээлгэн өгч, машин тээврийн хэрэгслийг зохих зааврын дагуу халдваргүйтгэл хийсний дараа очих хаягийг тодруулан бүртгэж оруулна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.